Нийтийн тээвэрт огт хэрэггүй автобус байгаа нь “Урт автобус” гэв

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр  Нийтийн тээврийн  газрын дарга Д. Отгонбаатар нар өнөөдөр Хан Уул дүүрэгт ажиллах үеэрээ “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т ажиллалаа. Нэгтгэлийнхэн үйл ажиллагаа болон шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа салбарын сайддаа танилцуулав.

Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатар хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар нэгтгэлийн хэмжээнд 367 тээврийн хэрэгсэл бий.  Нийтийн тээвэрт явдаг автобусны дийлэнхи нь насжилтын хугацаа дуусч байгаагаас гадна тоног төхөөрөмж  нь  ч олдохоо больсон, хэтрүүлж хэлбэл  үйлдвэрлэж, нийлүүлсэн улсдаа ч байхгүй  болсон учраас парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгааг  хэллээ. Хамгийн сүүлд 2009 онд парк шинэчлэлт хийсэн. Тухайн үед шинэчилсэн тоног төхөөрөмж эхнээсээ муудсан. Нөгөө талаар парк шинэчлэлийг хийхдээ засвар үйлчилгээний сервис хамтдаа  байлгах зарчмыг барих нь чухал  гэдгийг инженерүүд  салбарын сайдад хэлсэн.  Манайхан парк шинэчилнэ гээд баахан автобус аваад ирдэг. Гэтэл шинэ автобусаа дагаад сэлбэг, засвар үйлчилгээнд орхигдож  байдаг.  Орос ах нарын, урд хөршийн, Солонгос, Японы автобусыг засварлах шинэчлэхэд  манай инженерүүд  мундаг. Түүнчлэн парк шинэчлэлээс гадна боловсон хүчнийг бэлтгэх, сургах хэрэгтэй байна.” гэлээ.

Зорчигч тээврийн нэгтгэл гэлтгүй нийтийн тээврийн салбарт олон асуудал тулгамдаж байна. Өнөөдөр  автобусанд төлбөр төлж суудаг иргэн ховордсон. Дан төрийн хөнгөлөлтөнд  хамрагдах болсоны зэрэгцээ “Смарт” гээд сайхан нэртэй ухаалаг картаас үүдэн санхүүжилтийн  бөөн маргаан хувийн компани, төрийн хооронд үүсэх болсоныг хэллээ. Шулуухан хэлхэд нийслэлийн төсөв хөрөнгөний тал хувь нь шахуу иргэдээ нийтийн тээврээр зорчуулахад зарцуулагдаж, компаниудад татаас хэлбэрээр өгч байгаа юм. Шинэ менежментийн бодлого хэрэгжүүлэх  шаардлага бий гэдгийг ч нуусангүй.  Өнөөдөр нийтийн тээвэрт огт хэрэггүй автобус байгаа нь “Улаанбаатар урт  автобус” гэдгийг  хэлж байна.  Беларусь улсаас оруулж ирсэн уг автобус нь багтаамж, зай талбай бага. Мөн засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж байхгүй.  Бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй. Тээвэр хийхээс илүүтэй тээг болсоныг ч онцоллоо. Дахин ийм хөрөнгө оруулалт нийтийн тээвэрт хийхгүй байхыг ч хүссэн юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Зорчигч тээврийн нэгтгэлийн техник, сэлбэг хэрэгсэл хуучирсан, засвар үйлчилгээ хийхэд хүндрэлтэй байгааг хэлээд “Үүнийг яам бодлогын хүрээнд анхаарах хэрэгтэй. Солонгосын Экзим банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд манай улсад шинэ автобуснууд орж ирнэ. Манай яамны зүгээс автомашинаас ялгарч байгаа утааг багасгах зорилгоор дизель хөдөлгүүртэй биш хийн түлшээр ажилладаг автобус оруулж ирэх саналыг Сангийн яаманд хүргүүлсэн. Бид үе шаттайгаар нийтийн тээврийн хэрэгслийг дизелээр биш хийгээр ажилладаг болгох бодлого баримтална.” гэлээ.

Үүнээс гадна өдөрт нийтийн тээвэрт явж байгаа 900 гаруй автобусны 300 гаруйг нь механикжсан хэрэгслээр, үлдсэн 600 орчим автобусыг жолооч нар гараараа угаадаг байна. Үүнийг халж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх цаг болсныг Зам тээврийн хөгжлийн сайд хэлсэн юм. Нийслэлийн нийтийн тээврийн хэрэгцээг хангах үүднээс энэ салбарын материаллаг баазыг бэхжүүлэх, гадны шинэ техник технологийг судалж, нэвтрүүлэх тал дээр яам бодлогоор анхаарна гэдгийг хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Атуус 2017-03-20 00:16:39
    Зүгээр удахгүй brt гэдэг новштой болно
  • Dash 2017-03-18 10:12:06
    Хужаагаас аваагүй болохоор муулах нь аргагүй. Муулж байгаад өөрсдөө хужаагаас оруулж мөнгө идэх гэж байгаа биздээ
  • М.Энхболд дарга чинь байна. 2017-03-18 04:18:25
    МАН ынхан Үүл даргы хийсэн болгоныг харлуулж байгаа нь энэ.УБ аар дүүрэн хөдөөний хөөсөн мантуунууд,юу ч ойлгохгүй таг хөлдүү байж бас дарга болох дуртай.
  • Зочин 2017-03-18 03:16:28
    Яагаад нэгнийхээ хийсэн зүйлийг болохгүй бүтэхгүй гээд л алдааг нь харах юм авууштай тал байгаа шүү дээ хуучинтай зууралдах шинийг бодохгүй Нам солигдсон гэж үү...
  • Рроллспд 2017-03-17 16:27:22
    Хуц пиздуу, Су.батболд тосвийн монгоор оор автобус уйлдвэрлэгчээс автобус авч монго хулгайлах гэж байна.
  • Парлты 2017-03-17 15:44:29
    Москвад венгерийн залгаатай гар автобус явдаг байсан. Сайн автобус. Туунийг авч ир
  • Анд 2017-03-17 14:46:49
    Нэртэйгээр нь том автобус дэмий, микро автобусаа сэргээе гээч. Оркууд нь орилолдоод л... Үнэн жижиг сэтгэхүйтэй шүү.
  • Ih hotiin irgen 2017-03-17 14:20:14
    Ug bus manai hotod ongo nemdeg, deerees ni hund zoriulagdsan tavtai tuhtai dulaahan. Bas hogshin nastai humuust suuj buuhad tushigtei. Yag l hund zoriulsan
  • Иргэн 2017-03-17 13:42:24
    Энэ коммент бичсэн нөхдүүд урт автобусыг оруулж ирсэн хүмүүс байх. Энэ автобусанд жижиг автобусны хэмжээний хүн багтахгүй. Нэмэлт кондуктор шаардлагатай.
  • Г 2017-03-17 13:37:29
    Олон хаалгатай учраас туулайнууд их яваад ашиггуй бдаг бхаа даа тэрнээс биш аятайхан л автобус
  • anasakasan 2017-03-17 12:35:28
    Новшнууд минь автобусанд сууж үз л дээ. Хүчтэй, хурдтай, дулаахан, шат гишгүүр нь намхан гээд зөндөө сайн талтай ш дээ.
    • Ххх 2017-03-17 13:10:49
      Эргүү пиизда минь хурд хүчээр яахнав Гол нь олон хүн тээвэрлэж орлого олж бх ёстойшдээ
      • Ххх Алан дорцов .  2017-04-07 13:07:42
        Ардын намын Алан дорцов . Төмсөгрүүгээ буцаад шумбаач хаха.
      • guie mun 2017-03-18 05:44:41
        чи өөрөө эргүү. нийтийн тээвэр ашгийн бус байж үйлчилгээ сайжирна. Төр өөртөө аваад дүүрэн шахцалдаж явдагыг болиулах хэрэгтэй. тэгвэл олон машин багасана.
  • Irgen 2017-03-17 12:00:23
    Urt avtobus sain unaa. Ajlaa medehgui garuud yum bish uu. Irgeded her hurch uilchildeg her naidvartai ni chihal bolohoos. Service bqui gd urt bus hereggui gej t...
  • яяя 2017-03-17 11:26:34
    Надад бол хамгийн их таалагддаг. Тухтай санагддаг. Нээх өндөр биш, хүн сууж буухад эвтэйхэн, зогсоод явсан ч хамаагүй дээр
  • ХАРИН Ч САЙН УНАА! ЗА 2017-03-17 11:08:12
    ЯАНАА БОЛИЛ ДОО, ГАНЦ ДУРТАЙ УНАА МААНЬ ШД. НАМХАН - ХӨГШДӨД ЭЭЛТЭЙ, НАМУУХАН- ЗАЛУУСТ ТҮШИГТЭЙ, ГЯЛГАР ЦАЛГАР, ӨНГӨ ҮЗЭМЖТЭЙ. ХҮЛЭЭЖ ХҮЛЭЭЖ ЭНЭНД Л СУУДАГ.