Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал ирэх сар хүртэл хойшиллоо

Дөрвөн настай  охины амь насыг хохироосон хэрэгт буруутгагдаад байсан Т.Цогт, Г.Маралмаа нарын хэрэг өнгөрсөн онд шийдвэрлэгдсэн.  Шүүхээс Г.Маралмааг дагавар охиноо зодож, биед нь хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хөнөөсөн хэмээн үзэж 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин охины төрсөн эцэг Т.Цогтыг гэм буруугүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Гэвч өнгөрсөн сард охины төрсөн эцэг Т.Цогтыг уг хэрэгтэй холбоотой шинэ баримт гарч ирсэн тул саатуулсан билээ. Тодруулбал, хорих ялаа эдэлж буй Г.Маралмаа Т.Цогтын эсрэг гомдол гаргасанаар энэ хэрэг дахин олны анхаарлын төвд орсон. Улмаар  УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ хэрэгтэй холбоотой шинэ баримт олдсон хэмээн дахин сэргээж, нягталж шалгахаар болсон тухай бид мэдээлж байсан. 

Тэгвэл уг шүүх хурал өнөөдөр   Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  болохоор тов гараад байсан ч шүүгдэгч Г.Маралмаагийн өмгөөлөгч шүүх хуралд ирээгүйн улмаас  хойшиллоо. Шүүх хурал ирэх дөрөвдүгээр сарын 4-нд болно.

Дашрамд дуулгахад, Баянзүрх дүүргийн шүүхээс Т.Цогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байдаг.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • baba 2017-03-17 14:08:45
    ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ
    103.57.93.80
    Мэдэгдсэн Хариулах