Гадаадад буй Монгол иргэд 30 хоногийн дотор гадаад паспорт авах боломжтой боллоо

Хилийн чанадад оршин сууж буй монгол иргэд үндэсний энгийн гадаад паспорт захиалах, тэдгээрт паспорт олгох үйл ажиллагааг хялбаршуулах журмыг Гадаад харилцааны яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран батлан энэ сарын 14-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлжээ.

Шинэ журам хэрэгжиж эхэлснээр монгол иргэд гадаадад байх хугацаандаа тухайн улсад байрлах Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт захиалсан паспортын мэдүүлгийг цахим хэлбэрээр хүргүүлэх боломж нээгдэх юм байна.

Өөрөөр хэлбэл, өмнө нь паспорт захиалсан иргэн дунджаар 60-70 хоног хүлээдэг байсан хугацаа 30 хүртэл хоног болон багасч байгаа аж.
 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.