Хууль, журмыг баримталж ажиллахыг үүрэг болгов

Компаний тухай хуульд хувьцаат компани (ХК)-ууд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ)-аа хийхээр заасан байдаг. Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 163 нээлттэй ХК байгаагийн 67 нь буюу 41.1 хувь нь ХЭХ-ын мэдэгдлээ СЗХ-нд ирүүлжээ. 

Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор СЗХ-ноос батлан мөрдүүлж байгаа “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-д заасан компаний Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) ХЭХ хуралдуулах талаар шийдвэр гаргах, уг шийдвэрийн талаарх мэдэгдлийг СЗХ болон МХБ-д ирүүлэх, нийтэд мэдээлэх хугацаа ирэх долоо хоногт дуусах юм.

Тиймээс мэдэгдлээ ирүүлээгүй байгаа ХК-иудад ирэх долоо хоногт багтаан хууль болон журмаар заасан хугацаат ажлуудыг хийж, зохих ёсоор ажиллахыг үүрэг болгож байна.


Эх сурвалж: СЗХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.