Онцгой байдлын албанд шагналын хур буулаа

Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад олон жил үр бүтээлтэй, амжилт гарган ажилласан албан хаагчдыг төрийн дээд медалиар шагнаж урамшуулан, цол олгох үйл ажиллагааг зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн Гавьяаны Улаан тугийн одонгоор Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн дарга, хошууч генерал П.Даш, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Цэрэндаваа,

Цэргийн Гавьяаны одонгоор Аврах тусгай ангийн Сургалт соёл хүмүүжлийн ажил хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Батдалай, ХСИС-ийн ХСУА-ийн профессор, хурандаа Г.Буянтогтох, Аврах тусгай ангийн ахмад ажилтан, Ч.Бат-Өлзий, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Онцгой байдал хариуцсан орон тооны бус шинжээч, Ш.Болдбаатар, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Онцгой байдлын хэлтсийн Ерөнхий зохицуулагч, хурандаа Д.Ганболд, Нийслэлийн Онцгой байдлын газрын нийслэлийн Аврах анги-105-ын шуурхай салбарын хүний их эмч, хошууч Х.Энхбат,

 “Алтан гадас одон”-гоор Хүнсний нөөцийн салбарын барааны нярав, ахлах ахлагч Г.Аравжих, Аврах тусгай ангийн ахлах нягтлан бодогч, дэд хурандаа Г.Батбаатар, Аврах тусгай ангийн ахмад ажилтан, Л.Цэцэгмаа,

“Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Б.Эрдэнэцэцэг,

 “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Аврах тусгай ангийн Эрэн хайх аврах салбарын аврах багаж хэрэгслийн техникч, ахмад Д.Батболд, Аврах тусгай ангийн үйлчлэгч, Ж.Мөнхцэцэг, Объект-03 салбарын нярав, ахлах ахлагч Л.Нямсүх, өвсний нярав, ахлах ахлагч Ч.Амгалан, Хүнсний нөөцийн салбарын харуул Р.Чулуунбаатар,

 “Цэргийн Хүндэт медаль”-аар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Б.Ганболд,   Гамшиг судлалын хүрээлэнгийн нягтлан бодогч, дэд хурандаа Н.Бадамханд, Гамшгийн туршилт шинжилгээний төвийн дарга, дэд хурандаа Д.Баян-Эрдэнэ, Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны мэргэжилтэн, ахмад Г.Ганжигүүр, Эрэн хайх, аврах тусгай салбарын дарга, ахлах дэслэгч Т.Баяраа, Хөгжмийн тусгай бүлгийн дарга, ахлах дэслэгч М.Баясгалан, Шүхэр, шүхрийн дагалдах хэрэгслийн техникч, ахлах дэслэгч Ж.Гантулга, Техникийн тусгай бүлгийн аврагч-жолооч, ахлах ахлагч Л.Нямдаваа, Холбооны тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Ж.Отгонтуяа, Тусгай чиг үүргийн салбарын аврагч-химичин, ахлах ахлагч Ц.Оюунбат, бүлгийн дарга, ахлах дэслэгч С.Энхболд, НОБГ-ын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Т.Ичинноров, Төрийн ордоны гамшгаас хамгаалах албаны гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Мягмардорж, Хангалт үйлчилгээний ангийн, шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Р.Батбэх, Хангалт үйлчилгээний ангийн, шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Т.Бат-Эрдэнэ, Хангалт үйлчилгээний ангийн шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч П.Отгонбаатар, Давтан сургалт, сэргээн заслын төвийн дарга, онцгой байдлын хурандаа Д.Сүхбат, ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч Ц. Бямбацогт, эмч, хошууч Л.Мөнхбаатар,

“Шударга журам медаль”аар  Аврах тусгай ангийн усчин-аврагч, ахлах ахлагч Б.Баатар, Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлах ахлагч Б.Ганбаатар, ахлах ахлагч Г.Түмэнбаяр, Техникийн тусгай бүлгийн аврагч-жолооч, ахлах ахлагч Б.Даваасамбуу, Эрэн хайх аврах салбарын аврагч, ахлах ахлагч П.Манлайбаатар, НОБГ-ын Онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн ангийн салааны захирагч, дэслэгч Л. Бат-Ирээдүй, аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Батбаяр, аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Чандмань-Эрдэнэ, Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Ө.Ууганжаргал, аврагч гал сөнөөгч, ахлагч ахлагч Б.Ганбат,  Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч У.Мөнх-Эрдэнэ, салааны захирагч, ахлах дэслэгч Э.Энхбаяр, аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч У.Ууганбаяр, НОБГ-ын Төрийн ордны галын албаны гал сөнөөгч ахлах ахлагч С.Жанузак, Төрийн ордны Гамшгаас хамгаалах улсын хяналтын  байцаагч, ахлах дэслэгч Ц. Мөнхбаатар нарыг шагналаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.