Гадаадад амьдарч буй иргэдээс санал авах комисс байгуулжээ
Сонгуулийн Ерөнхий хороо өчигдөр хуралдаж, гадаад улсад амьдарч буй иргэдийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган, хяналт тавих үүрэг бүхий комисс байгуулсан байна. Комиссын даргаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, дэд даргаар СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нарыг томилжээ.

Мөн уг хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой зарим тогтоол, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуульд ашиглах баримт бичгийн маягт, загвар батлах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.