Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна
Нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, оношлоогүйгээс үүдэлтэй  аж. Иймд  өрхийн эмч нарт хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх арга зүйн сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвд зохион байгуулжээ. Хүүхдүүдийг үзлэгт хамруулж эрт илрүүлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог 30 хүртлэх хувиар бууруулах боломжтойг албаныхан хэлж байгаа юм.

Тэгвэл энэ сарын 22-24 нд хүүхдүүдэд хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх үзлэгийг сонгогдсон өрхийн эмнэлэгүүдэд хийхээр болжээ. Нийслэлийн зургаан дүүргийн тав хүртлэх насны 10 мянга орчим хүүхдийг энэхүү үзлэгт хамруулахаар зэхсэн аж.

Дашрамд дурдахад, Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх TQ аргыг дэлхий нийтээр ашигладаг ба одоогийн байдлаар 250 мянган хүүхдийг эрт үед нь илрүүлсэн юм байна. 
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.