Хамгаалалтын малгай өмсөж хэвшихийг зөвлөв

Урин дулааны цаг ирэхтэй зэрэгцэн иргэд мотоцикль, дугуйтай замын хөдөлгөөнд оролцож эхэлдэг. Үүнтэй холбоотой зам тээврийн осол, хэрэг өсөх хандлагатай байдаг талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

2016 онд улсын хэмжээнд дугуйтай хүн дайрсан 135 осол бүртгэгдсэний 93 хувь нь буюу 126 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Харин мотоцикльтой холбоотой зам тээврийн осол нийт 449 бүртгэгдсэний 82 хувь буюу 369 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Насны байдлаар нь авч үзэхэд 15-35 насны ид хөдөлмөрийн насны хүмүүс дийлэнх хувийг эзэлж байгаа юм.

Иймд эцэг эхчүүд 14-өөс доош насны хүүхдийг унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, мотоцикль, мопед, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд аюулгүй байдлаа сайтар хангаж хамгаалалтын малгай өмсөж хэвших, жолооч нарт харагдахуйц тод өнгийн хувцас өмсөх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, баруун, зүүн тийш эргэхдээ дохио өгч хэвших шаардлагатайг албаныхан зөвлөж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.