
Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб Европа лигийн шөвгийн наймд шалгарлаа. Тэд ОХУ-ын “Ростов” клубыг өөрсдийн “Олд трафорд” цэнгэлдэх хүрээлэндээ хүлээн авч, 1:0 харьцаатай ялалт байгууллаа. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Английн баг дараагийн шатанд шалгарлаа. Энэ тоглолтын цорын ганц гоолыг Х.Мата 70 дахь минутад оруулсан байна.
Б.Сансар
olloo.mn
olloo.mn