Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүнэ
Дөрвөн настай охиныхоо амь насыг хохироосон хэрэгт Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг буруутган ял оноогоод байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг шүүнэ.

Г.Маралмааг дагавар охиноо зодож, биед нь хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хөнөөсөн хэмээн үзэж 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, Т.Цогт 24 жилийн хорих ял оноосон юм. Гэвч давж заалдах шатны шүүхээс Г.Маралмаагийн ялыг хэвээр үлдээж, Т.Цогтын хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
Харин уг шийдвэрийг эсэргүүцсэн Г.Маралмаа гомдол гаргаснаар Т.Цогтыг дахин саатуулсан юм. Тодруулбал, Т.Цогтыг уг хэрэгтэй холбоотой шинэ баримтуудыг хуулийн байгууллагад өгсөн гэх.

Улмаар УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ хэрэгтэй холбоотой шинэ баримт олдсон хэмээн дахин сэргээж, нягталж шалгасан. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан учраас хэргийг прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.