БНСУ-ын иргэн бүртгэлгүй эмээр гоо сайхны үйлчилгээ үзүүлж байжээ
БНСУ-ын иргэн Чоо Гангмен бүртгэлгүй эмээр эмчилгээний гоо сайхны үйлчилгээ үзүүлж байжээ.  Тодруулбал Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан үсчин, гоо сайхны салоны байранд солонгосын иргэн тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсныг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж, үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Мөн шалгалтаар БНСУ-ын иргэн эмчлэх эрхтэй байсан нь тодорхойгүй байгаа бөгөөд гоо сайхны эмчилгээ хийхээс гадна бүртгэлгүй эмээр иргэдэд үйлчилгээ үзүүлж, эмнэлгийн хог хаягдлыг зориулалтаар нь хаядаггүй гэх олон зөрчил илэрсэн байна. Тиймээс иргэд олон нийт гоо заслын үйлчилгээ үзүүлж байгаа газруудад үйлчлүүлэхдээ тусгай зөвшөөрөл, үйлчилгээний орчин нөхцөл, хэрэглэж байгаа эм бэлдмэлийг судалж үзэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-03-17 04:21:40
    Замбараагүй улсад дураараа авирлагч нар мөнгө олдог болж дээ