Мазаалайг хамгаалах бахархлын өдөр тохиолоо
Баянхонгор аймгийн хэмжээнд говийн баавгай мазаалайг хайрлан хамгаалах “Бахархлын өдөр” өнөөдөр боллоо.
Үүнд Байгалийн музейд байрлах “Мазаалай” танхимыг санаачлан өөрийн хөрөнгөөр үүсгэн байгуулсан мазаалай баавгайг аврах “Мама” ТББ-ын тэргүүн Н.Түмэнжаргал оролцов.Тэрбээр энэхүү “Мазаалай” танхимыг 2014 онд байгуулахдаа мазаалайг хүүхэд залуучуудад танин мэдүүлэх, сурталчилах, Баянхонгор аймгийн хэмжээнд цөөхөн тоотой байдаг нэн ховор амьтаныг хайрлан хамгаалахад тулгуурласан  аж.

Мөн энэ үеэр  оюуны чадварын “Q” төвийн харьяа Баянхонгор аймаг дахь салбараас “Сэтгэх чадвар”  уралдааныг зохион байгуулжээ. Энэхүү уралдааныг мазаалай баавгайн зурагтай эвлүүлдэг тоглоомыг хэн сайн, хурдан эвлүүлснээр нь дүгнэсэн байна. Уралдаанд Баянхонгор аймгийн 11 сумын болон аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн 1000 орчим  сурагч, 80 гаруй эцэг эх, багш оролцжээ.  

Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Худлаа рекламдах яах вэ? 2017-03-17 03:16:13
    Шал дэмий балай мөнгө үрсэн юм хийж байснаас тэр мөнгөөрөө мазаалайдаа хоол нэмж өгөөч. Шаардалагтай бол ард түмнээс хандив хүсвэл бид туслана.