Манай улсад 15 мянга орчим га газарт мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал ургадаг
“Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2017-2019, 2019-2021 он гэсэн хоёр үе шатгайгаар хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн хүрээнд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлд Нэгдсэн Үндэстэний Байгууллагаас баталсан гэрээ, конвенцид нэгдэн орох асуудлыг шийдвэрлэх аж.

Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийн хэрэглээ, нэр төрөл олширч, хэрэглэгч, зуучлагч, тээвэрлэгчийн давхарга, сүлжээ бий болж, хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэдийн нас улам залуужиж байгаа талаар мэдээллээ.

Тодруулбал, 2015 онд цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэргийн 79 тохиолдлыг илрүүлэхэд 10 хүүхэд, 2016 онд 6 хүүхэд  холбогджээ. Улсын хэмжээнд 15 мянга орчим га газарт мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал ургадаг бөгөөд устгах ажлыг 2013-2015 онд жил дараалан хийжээ. Тэгвэл өнгөрсөн онд энэ  ажлыг хийж чадаагүй нь санхүүжилт зогссонтой холбоотой аж. Устгал хийхдээ гар аргаар түүх, химийн бодис цацах гэсэн хоёр арга хэрэглэдэг байна.

Хамгийн гол нь хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд дан ганц хууль хяналтын байгууллагын үүрэг оролцоо хангалтгүй. Тиймээс иргэд олон нийт, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, эцэг эхчүүдийн үүрэг оролцоо, хэвлэл мэдээллийн салбарын туслалцаа ихээхэн чухал үүрэгтэйг тэмдэглэн хэлэв.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!!!!!!!! ATG shalga !!! 2017-03-17 02:27:19
    ene urgamliig deer ued Hyatduud tarij haysan yum bilee Jil bolgon shataagaad baij bas bolno sh dee ih zardal chiregdel bolohgui l bolow uu Selengiin nutgaar ust...