“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан нээлттэй өдөрлөг зохион байгуулав
“Монгол цэргийн баярын өдөр”-ийг тохиолдуулан Өмнөговь аймгийн Даланзадгад хотын хүрээний иргэдийн аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд энэ сарын 15-нд буюу өнөөдөр “Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулжээ.

Арга хэмжээнд Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасаг “Амар тайван Өмнөговийн төлөө хамтдаа” уриатай оролцож иргэддээ хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авах, жолооны эрх сэргээх үйлчилгээг жолооны сургуулиудтай хамтран зохион байгуулсан байна.

Өдөрлөгийн хүрээнд нийт 38 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, замын хөдөлгөөний дүрмийн шалгалтанд тэнцсэн 3 иргэний “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх”-ийг сэргээж, жолооны эрхийн үнэмлэх солиулах 2, нөхөн авах хүсэлтэй 2 иргэний материалыг хүлээн авч, иргэддээ төрийн үйлчилгээг шуурхай хүргэжээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.