Нурангид дарагдсан иргэдийг аварчээ

Өчигдөр /03.15/ нийслэлийн Налайх дүүргийн  гуравдугаар хороо, иргэн Д-гийн нүүрсний бичил уурхайд нуралт үүсчээ. Үүний улмаас уурхайн гүнд ажиллаж байсан хоёр  хүн дарагдсан байна. Ослын дуудлага үдшийн 19:20 цагт ирсэн бөгөөд  ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 12 албан хаагч, ажиллав.

Аврагчид уурхайн гүнд нурангид дарагдсан  иргэн Д /44 настай, эрэгтэй/, Б /32 настай, эрэгтэй/ нарыг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, дүүргийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.