Олон удаагийн үйлдэлтэй хулгайн хэргийг илрүүлжээ

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олон удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргийн сэжигтнийг илрүүлэн баривчилжээ.

Сэжигтэн А нь орон сууцны бүргэд хаалгыг хөшиж онгойлгон, эзэнгүй айлын гэрт нэвтэрч алт, мөнгөн үнэт эдлэл хулгайлдаг байжээ. Түүний гэрээс алтан шармал болон брэндийн цаг, зөөврийн компьютер, хөөрөг, хулгайлсан зарим зүйлсээ барьцаалан зээлдүүлэх газар тавьсан бичиг зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс зургаан удаагийн үйлдлээр иргэдийн үнэт эдлэл хулгайлсан нь тогтоогдсон байна. Сэжигтэн А нь Төв аймгийн харьяат бөгөөд өдрийн цагаар нийслэлд орж ирэн хулгай хийгээд, шөнөдөө хотоос гарч гэртээ харьчихдаг байсан аж.

Өмнө нь хулгайн гэмт хэрэг үйлдэж дөрвөн удаа шүүхээр ял шийтгэгдэж байсан сэжигтэн А Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан байна. Түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.