“Аваргуудын лиг”-ээс мултарсан “ПСЖ” албан ёсоор гомдол гаргажээ
“Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16 багийн хариу тоглолтууд өнгөрсөн шөнө явагдаж дууссан. Маргааш шөвгийн найман багийн сугалаа явагдана. Тэгвэл шөвгийн 16-д Испанийн “Барселона” багтай таарч тоглосон Францын “ПСЖ”  баг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 6:5-ийн харьцаатай хасагдсан билээ. Эхний тоглолтыг өөрийн талбайдаа хийж 4:0 харьцаатай ялсан Францын багийнхан Испанид зочилж тоглохдоо 6:1 харьцаатай ялагдаж, “Аваргуудын лиг”-ээс мултарсан. Тэгвэл Барселонагийн талбайд зочилж тоглосон тоглолтод хэд хэдэн алдаа гарсан хэмээн тэд албан ёсоор гомдол гаргажээ. Уг гомдолд дараах асуудлуудыг бичсэн байна.
 


1. Машерано торгуулийнхаа талбайд гараараа бөмбөгт хүрсэн атал пенальти заагаагүй
2. Кавани дээр Пике зөрчил гаргахад хоёр дахь шар хуудсыг олгоогүй
3. Неймар, Менье хоёрын тэмцэл дээр шүүгч пенальти заах ёсгүй байсан
4. Маркиньосын араас Неймар өшиглөсөн зөрчилд улаан хуудас өгөх ёстой байсан
5. Верраттитай бөмбөгийн төлөө тэмцэлдэхдээ Суарес жүжиглэж унасан 
6. 78 дахь минутад Пике гараараа бөмбөгт хүрсэн атал пенальти заагаагүй
7. Ди Мариа дээр Машерано торгуулийн талбайдаа зөрчил гаргасан
8. Суарес жүжиглэх унасан атал шүүгч пенальти заасан гэх мэт нийт найман үндэслэлийг бичжээ. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.