“Ноён уул”-ыг ухаж эхлэх үү
Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул оршдог. Энэ ууланд хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг.
 
“Сентерра Гоулд” ХХК  ашиглалтын дөрвөн лиценз эзэмшдэг бөгөөд үүнийг хүчингүй болгуулах асуудлаар “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан. Улмаар хариуцагчаар Ашигт малтмалын газрыг татсан. АМГ нь гуравдагч этгээдээр Монгол улсын Засгийн газрыг тус тус татаж шүүх дээр маргаан үүсгээд байгаа. Уг маргаантай холбоотойгоор өнөөдрийн байдлаар шүүхэд нэмэлт маргаан үүсээд байгаа.
 
Тодруулбал, улсын тусгай хамгаалалттай газар болон стратегийн орд газрын хилийн бүс тодорхойгүй байгаа. Тиймээс тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг “Сентерра Гоулд” ХХК-ийн зүгээс шүүхэд гаргаад байгаа. Анхан шатны шүүхээр энэ хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Энэ шийдвэрийг “Сентерра Гоулд” ХХК-ийн тал эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаж тус компанийн гомдол хэлэлцэх маргаан Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээгээд байсан билээ.  Ингэснээр “Сентерра Гоулд” ХХК хилийн заагийг тогтоох хүртэл Ноён ууланд ямар нэгэн олборлолт явуулах эрхгүй болоод байсан.
 
Тэгвэл Засгийн газраас Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг 11187.05 га-гаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын түүх, соёлын дурсгалт газрын хилийн заагийг 650.0 га-гаар баталлаа.
 
Дээрх газруудын хилийн заагийг 11 837.05 га-гаар улсын тусгай хамгаалалтад авснаар нийт нутаг дэвсгэрийн эзлэх хувь 0.04 хувиар нэмэгдэнэ.  Ноён уулын тусгай хамгаалалтад авсан газар нутагт уул уурхайн ашиглалт, хайгуулын  таван тусгай зөвшөөрөл олгосон байгаа.
 
Төв аймгийн Борнуур сумын нутаг Ноён уулын эргэн тойронд Зурамтай, Хужирт, Сүжигтийн амаар Хүннүгийн үеийн түүхэн дурсгал ихээр олддог. Дээрх газар Хүннүгийн үеийн булш гэхэд л 200 гаруй байдаг юм.
Байгалийн нөөц газар, түүх, соёлын дурсгалт газрын нөхөн олговрын асуудлаар холбогдох талтай хэлэлцэн тохиролцож, шийдвэрлэх, мэдээллийн санд бүртгэхийг сайд, агентлаг, аймгуудын Засаг дарга нарт даалгалаа. 
 
Нэгэнт хилийн заагийг тогтоож өгсөн тул “Ноён уул”-ыг ухаж эхлэх асуудал яригдаж эхэлнэ. Шүүхээр хилийн заагийг тогтоох хүртэл “Сентерра Гоулд” компанийн үйл ажиллагааг зогсоосон билээ.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • buugiib 2017-03-22 23:55:28
    45 тонн алтыг чинь татвар төлөлгүй аваад явчихсан компани шдээ. Ёрөнхий сайд батболд нь тиймэрхүү юм болсоон гээд сандарсандаа бараг толгойгоо маажих шахсан
  • zochin  2017-03-18 16:17:10
    Ajil oruulsan zovoo zov ninjaa uhaj bhaar
  • Tiim 2017-03-17 12:58:08
    Uhaachee
  • Õóæààãèéí ýðëèéç¿¿äýý. 2017-03-17 01:45:37
    Öýâýð ìîíãîë÷óóäàà.Íî¸í óóëûã óõàõ øèéäâýð íü ýõ îðîí÷äûí àðä ò¿ìíèé õºäëºõ äîõèî áîëí
  • Хм 2017-03-16 09:44:04
    Төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Энэ төслийг 12 жил гацаалаа, арай дэнднээ, ажилгүй хэдэн жагсагчид болсон нинжа нар
  • Тамир 2017-03-16 05:38:22
    Нинжа ухаснаас компани ухсан нь дээр. Ух, ух, яадгын.
  • !!!!!!! 2017-03-16 05:13:28
    Гацууртын ордыг ашиглуулахгүй гэсэн балмад санаархалт этгээдийн гар хөл бологч нарын шантажаас айж улсаа хохироодог төр засаг!!! Ж.Эрдэнэбат аа, бүү ай!!!
  • Baagi 2017-03-16 04:32:25
    Niinjaa nar uhaad bna naadahaa ogood uls tatvaraa avaachee