Аваргуудын лигийн шөвгийн найман баг тодорлоо
Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн том, нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2016-2017 оны улирлын аварга  баг тодроход нэг алхам ойртлоо. Өнгөрсөн шөнө шөвгийн 16 багийн  хариу тоглолтууд явагдаж дууслаа. Ингээд шөвгийн наймд Испанийн гурав, Германы хоёр, Итали, Франц, Английн нэг нэг баг шалгарч үлдлээ. Тодруулбал Испанийн “Реал Мадрид”,  “Барселона”, “Атлетико мадрид” , Германы “Байерн Мюхен”, “Боруссиа Дортмунд”,  Францын “Монако”, Италийн “Ювентус”, Английн “Лейстер сити” багууд шалгараад байна. Шөвгийн найман багийн сугалаа маргааш явагдана.

Өнгөрсөн шөнө шөвгийн 16-гийн хариу тоглолтоо Францын багийн талбайд зочлон тоглосон Английн “Манчестер сити” клуб 3:1 харьцаагаар ялагдаж хөгжөөн дэмжигчдээ гонсойлголоо. Сити эхний тоглолтыг талбайлаа хийж,  зочдыг 5:3-ийн харьцаагаар хожсон юм.Гэвч хоёр тоглолтын гоолын нийлбэр 6:6 болсон буюу Монако клуб талбайдаа хийсэн тоглолтод цөөн гоол алдсан учир шөвгийн 8-д шалгараад байна.

Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.