Жүдочид өнөөдөр 50 сая төгрөгийн төлөө халз барилдана
Монгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн халз барилдаан анх удаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчдын эсрэг олон улсын хэмжээний мастерууд өрсөлдөнө.Шагналын сан 50 сая төгрөг. ОУХМастеруудын багт Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг урилгаар багтаж, 48 кг-ын жинд МУГТЖ М.Ураццэцэгтэй  өрсөлдөхөөр болжээ.

Тэмцээний оноолтыг танилцуулж байна.

    60 кг жинд:  МУГТЖ Д.Амартүвшин  ОУХМ Ж.Амарболд

    66 кг жинд: МУГТ Г.Болдбаатар ОУХМ  Д.Төмөрхүлэг

    81 кг жинд: Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар  ОУХМ О.Ууганбаатар
 
    +100 кг жинд: Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр  ОУХМ Ө.Дүүрэнбаяр

    57 кг жинд: МУГТ  Д.Сумъяа,  ОУХМ Л.Энхрийлэн

     63 кг жинд:  МУГТ Ц.Мөнхзаяа  ОУХМ Б.Ганхайч

     48 кг жинд:  МУГТЖМ.Уранцэцэг, Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэгтэй тус тус оноолт таарчээ.

 Холимог барилдаан өнөөдөр АСА циркэд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hi 2017-03-16 02:58:24
    TV shuud damjuulalt bgaam bol uu
    119.40.100.222
    Мэдэгдсэн Хариулах