Г.Мөнхсүлд: Спиннингээр нэг цаг хичээллэхэд биеийн бүх булчинг жигд ажиллуулж 800-1200 калор шатаадаг
Сүүлийн үед илүүдэл жингээ хасах сонирхолтой хүмүүсийн анхаарлыг татаад байгаа спиннингийн спортын талаар мэдээлэл өгөхөөр "Монголын эргэлтэт дугуйн холбоо”-г үүсгэн байгуулагч, “Сүлд спиннинг” клубын захирал Г.Мөнхсүлдтэй уулзаж, ярилцлаа.

-Ярилцлагынхаа эхэнд Монголын эргэлтэд дугуйн холбооныхоо талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Монголын эргэлт дугуйн холбоо /МЭДХ/ 2015 оны тавдугаар сард байгуулагдаж байсан. Эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага. Монголын спортын холбоод дотроо хамгийн залуу нь. Эргэлтэд дугуй гэх шинэ цагийн спортыг эх орондоо хөгжүүлээд хоёр жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд эргэлтэд дугуйн спорт нь эрүүл мэнд, гоо зүйн талаасаа ямар үр өгөөжтэй вэ, гэдэг талаас нь олон нийтэд хүргэхийн тулд чамгүй ажлуудыг хийсэн. Энэ спорт нь Дэлхий дахинд хөгжөөд 20 гаруй жил болчихсон байна. Анх Европоос эхлэн хөгжсөн байдаг билээ. Манай улсад 2015 оноос эхлэн эрчимтэй хөгжиж байна. Дэлхий дахинд спиннинг нь орчин үеийн энтертаймент, зугаатай, уйдахааргүй, эрч хүчтэйгээр жингээ хасдаг спорт юм гэдэг нь нотлогдсон. Энэ спорт дэлхийн улс орнуудад өөр өөрсдийн жамаар хөгжиж байгаа. Үүнтэй бид хөл нийлүүлэн алхах ёстой. Бид холбооноосоо жил бүр фестивалиудыг зохион байгуулж байхаар тогтсон. Энэ дагуу өнгөрсөн жил тавдугаар сарын 28-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд фестиваль зохион байгуулж  байсан. Мөн холбооны зүгээс  жин хасах өдөрлөг,  уралдаануудыг зохион байгуулдаг. Манайх азидаа хамгийн олон дугуйтай нь. Нэг дор 50 хүн зэрэг хичээллэх хүчин чадалтай клубтэй.
Дэлхий дахинд спиннинг нь орчин үеийн энтертаймент, зугаатай, уйдахааргүй, эрч хүчтэйгээр жингээ хасдаг спорт юм гэдэг нь нотлогдсон.

-АНУ-ын алдартай спиннинг дасгалжуулагч Монголд ирэхээр болсон байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Энэ сарын 18, 19-нд АНУ-ын алдар трайнер, бүжиг дэглээч THОМSON Монголд анх удаа спиннингийн онол практик хосолсон сургалт явуулах гэж байна.  KEITH THОМSON  бол спиннингийг өөрийнхөө брэнд болгож чадсан хүн. Спиннингийг хип хоп урсгалтай хослуулж хөгжлүүлж байгаа хүн л дээ.  Бид THОМSON эх орондоо урихад урилгыг маань найрсгаар хүлээж авсан. Ингээд  энэ сарын 18,19-нд эргэлт дугуйн үйл ажиллагаа явуулдаг бүх клубуудад спиннингийн онол практик хосолсон сургалт зохион байгуулахаар бэлтгэл ажлуудаа хангаад явж байна. Энэ сургалтаар дамжуулан спиннингийн спорт европын улсуудад хэрхэн хөгжиж байна, цаашдын чиг хандлага, энэ спортоор хичээллэх нь ямар ач холбогдолтой вэ,  Монгол Улсад спинингийн спортод ямар төвшинд хөгжиж байна гэдгийг гаднынханд таниулах үүднээс энэ үйл ажиллагааг явуулж байна. Дархан Эрдэнэт, Хөвсгөл, Өвөрхангай Ховд  гэх мэт аймгийн эргэлт дугуйн клуб ажиллуулдаг байгууллагууд бидэнтэй нэгдэж энэ сургалтад хамрагдахаар мэдүүлгээ өгсөн. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй клубууд энэ үйл ажиллагаанд хамрагдана.  Энэ удаагийн онол практик хосолсон сургалт нь холбооноос  зохион байгуулж байгаа хамгийн далайцтай ажлын нэг. Үүний дараа ирэх зургадугаар сарын 1-нд Хүүхдийн паркад томоохон хэмжээний фестиваль зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
"Монгол Улсын хүн амын 68.2 хувь нь илүүдэл жинтэй" гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг. Энэ бол маш өндөр тоо. Иймээс хүмүүсийн эрүүл мэнд, гоо сайханд чадах чинээгээрээ хөрөнгө оруулалт хийе гэдэг үүднээс энэхүү шинэ  спортыг Монголдоо нэвтрүүлсэн. 

- Жингээ хасах хүсэлтэй хүмүүс спиннингийн спортыг сонирхох болсон байна. Таны зүгээс эдгээр хүмүүст ямар мэдээлэл өгмөөр байна вэ?  

-Спиннинг буюу эргэлтэт дугуйн спорт нь  манай оронд сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж буй энтертайнмент чиглэлийн спорт юм.  Энэхүү спортоор нэг цаг хичээллэхэд биеийн бүх булчинг жигд  ажиллуулж 800-1200 килкалор шатаадгаараа бусад спортоос ихээхэн онцлогтой. Судлаад үзэхэд, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг Азийн томоохон улсад спиннинг одоо л дөнгөж хөгжиж байна. Энэ спорт нь  эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн спортоос гадна урлаг энтертаймэнт чиглэл рүү ч хөрвөх чадвартай шинэ цагийн спорт юм.  Манай эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн чиглэлээр түлхүү хөгжиж байна. Учир нь "Монгол Улсын хүн амын 68.2 хувь нь илүүдэл жинтэй" гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг. Энэ бол маш өндөр тоо. Иймээс хүмүүсийн эрүүл мэнд, гоо сайханд чадах чинээгээрээ хөрөнгө оруулалт хийе гэдэг үүднээс энэхүү шинэ  спортыг Монголдоо нэвтрүүлсэн.  Таргалалт, илүүдэл жин гэдэг асуудал дэлхий дахинд чимээгүй тахал гэж нэрлэгдээд байна. Ямар ч мэргэжил нас хүйс харгалзахгүйгээр нэг мэдэхэд өөхөнд баригдчихсан л байдаг. Ямар ч хүн жингээ хасахын тулд зайлшгүй дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай болдог.
Фитнесс хийхэд дор хаяж хоёр цаг шаарддагаас гадна нэг дор биш хэсэгчилсэн булчингууд руу ачаалал өгөх тодорхой дэс дарааллаар явагддаг учир цаг хугацаа багагүй шаарддаг. Харин эргэлтэд дугуйгаар хичээллэхэд өдөрт 45 минут л хангалттай аж.
-Спиннингээр хичээллэх нь ямар давуу талтай вэ?

-Бусад спортоос гол ялгагдах онцлог нь биеийн бүх хэсгийн булчингуудыг зэрэг ажиллуулахаас гадна маш богино хугацаанд өөхийг  шатааж стрессийг бүрэн тайлж чаддаг. Фитнесс хийхэд дор хаяж хоёр цаг шаарддагаас гадна нэг дор биш хэсэгчилсэн булчингууд руу ачаалал өгөх тодорхой дэс дарааллаар явагддаг учир цаг хугацаа багагүй шаарддаг. Харин эргэлтэд дугуйгаар хичээллэхэд өдөрт 45 минут л хангалттай аж.

Спиннингээр заавал илүүдэл жинтэй хүн явна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Ерөнхийдөө илүүдэл жинтэй хүмүүс жингээ хасах зорилгоор явахад маш хурдан хугацаанд үр дүн өгнө. Хэвийн жинтэй хүн бол долоо хоногийн гурван өдөр явж болно.
Спиннингээр хичээлэхэд суларсан арьс булчингууд чангарна, хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ, ууц нурууны шохойжилт, зүрх даралт хэвийн байлгана, бодисын солилцоог идэвхтэй байлгаж дотор өөхлөлтийг шатаана, сахарын өвчнөөс урьдчилан сэргийлнэ, үе мөчний шингэнийг хэвийн байлгана гэх мэт бүхий л талын ач холбогдолтой. Стресс маш богин их тайлагддаг. Энэ спортоор 12-60 насны хүмүүс  хичээллэх бүрэн боломжтой. Спиннинг бол цаг хугацаа орон зай хамаарахгүйгээр хийж болдог спорт л доо. Заавал вакуум орчинд хийнэ гэсэн ойлголт байхгүй. Спиннинг дугуйгаа өөрийн боломжтой гэсэн газартаа байрлуулаад хийж болж байна. Болдогсон бол, бүгдэд нь эргэлтэд дугуй аваачиж өгөөд, энэ спортоор хичээллүүлэх юмсан. Би үүнийг бүх нийтийн спорт болгомоор байна. Өөрөөр хэлбэл, сум бүр чийрэгжүүлэлтийн төвтэй, хүмүүс нь эргэлтэд дугуйн техникийг мэддэг, хүссэн болгон нь цайны цагаараа ч юм уу, энэ спортоор хичээллэдэг болоосой гэж хүсэж байна. Эрүүл мэндийн яам, Биеийн тамир, спортын газар, магадгүй Засгийн газар үүнийг дэмжээсэй гэж хүсдэг.


 
П.ГОО
Оллоо.мн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.