“Говийн чоно” олон улсын сургуулилт тавдугаар сард Өмнөговь аймагт болно
Гамшгаас хамгаалах “Говийн чоно” ОУ-ын сургуулилт энэ жил манай аймагт зохион байгуулагдах талаар өмнө нь бид мэдээлэл хүргэж байсан. ОУ-ын хэмжээнд нэлээд өргөн цар хүрээг хамарч гадаадын 10 гаруй орны төлөөлөл, ажиглагчид, говийн бүсийн онцгой комиссын гишүүд оролцох юм. 

Өмнөговь аймаг газар хөдлөлтийн идэвхитэй бүс мөн малын гоц халдварт өвчин гарах магадлал өндөр байгаа, агаарын нислэг, шороон шуурга гээд орон нутагт зонхилон тохиолдох байгалийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах томоохон хэмжээний сургуулилтийг 5 сарын 1-5-ны өдрүүдэд Даланзадгад хотноо зохион байгуулахаар болж бэлтгэл ажлууд хийгдэн, холбогдох албаныхан орон нутагт ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдлагуудад мэргэжил арга зүйн зөвөлгөө, ОУ-ын сургуулилтад бэлтгэх бэлтгэл ажлын төлөвлөгөө аргачлалын талаар мэдээлэл өгсөн. Мөн аймгийн удирдлагуудтай уулзаж тус арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж ажиллах талаар мэдээлэл солилцох уулзалтыг хийлээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.