Үндэсний бөхийн чансааг Б.Гончигдамба гарьд тэргүүлсэн хэвээр байна
Монгол улсын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаан бөхийн өргөөнд амжилттай болж өнгөрлөө. Энэхүү гал тахиа жилийн салхийг хагалсан анхны барилдаанд улс, аймгийн алдар цолтой 224  бөх зодоглолоо. Бөхчүүдийн барилдсан үзүүлэлтээс харахад шагналын оноо өмнөх барилдаануудыг бодвол бага үзүүлэлттэй гарсан нь цолоор ахмад бөхчүүд амалж авсан учраа бөхөө төвөггүй давж байсныг харуулж байна.

Бөх сонирхогчидоос ирүүлсэн санал хүсэлтыг харгалзан өндөр олтой бөхчүүд амалсан бөхдөө унасан тохиолдолд хариуцлага хүлээлгэх журмаар өгөх торгуулийн онооны системийг тооцохоо больсон.Одоогоор нийт 5 барилдаан зохион байгуулагдсаны 3-т нь амжилттай барилдсан у.г Б.Гончигдамба тэргүүлж, сая болж өнгөрсөн хурц арслан Дэмүүлийн нэрэмжит барилдаанд түрүүлсэн амжилтаар Н.Батсуурь аварга удаалж, тус бүр нэг барилаанд түрүүлсэн у.а Бүрэнтөгс, у.ав Ч.Санжаадамба нар 3, 4-р байранд жагссан байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.