Орос, Беларусын хилээр дамжин өнгөрөхгүй байхыг анхааруулав

ОХУ болон Бүгд Найрамдах Беларус Улсын хооронд гуравдагч орны иргэдийг эдгээр улсын хилээр нэвтрүүлэх журмыг тохиролцоогүй байгаа тул Орос, Беларусын олон улсын чанартай хилийн боомтоор нэвтрэхээс бусад тохиолдолд гуравдагч орны иргэд зорчих, дамжин өнгөрөх эрх зүйн үндэслэл байхгүй болохыг Оросын тал албан ёсоор мэдэгдлээ.

Иймд Монгол иргэд цаашид дээрх орнуудын хилийг зөрчихөөс зайлсхийх үүднээс онгоц, галт тэрэг болон авто тээврийн хэрэгслээр Орос, Беларусын хилээр дамжин өнгөрөхгүй байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хт 2017-03-16 02:35:20
    Онгоц, галт тэрэг, авто тээврийн хэрэгслээр хил гарч болохгүй. Тэгэхээр нэг бол алхана, нэг бол мориор явах нь эсвэл усаар сэлнэ гэсэн үг.
  • иргэн 2017-03-15 10:10:13
    ойлгосонгүй.Польш явахын тулд галт тэргээр зорчиж болохгүй гэсэн үг үү
    • УНШИГЧ 2017-03-15 13:10:57
      ГАЛТ ТЭРЭГ БАЙТУГАЙ ОНГОЦООР Ч ДАМЖИН ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ ГЭЭД БАЙНА Ш ДЭЭ, ӨӨР ГАЗРААР ТОЙРОХ ЮМ БАЙНА Л ДАА,,,,