Жолоодох эрх хасах ялыг хянана

ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар, Замын цагдаагийн алба хамтран “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилт” сэдэвт хоёр сарын аяныг өнөөдрөөс улсын хэмжээнд эхлүүллээ. Энэхүү аян нь шүүхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн этгээдүүдэд тавих хяналтыг сайжруулж, ялын хэрэгжилтийг нэг мөр хангах, холбогдох хууль, журмын хүрээнд ялтанд хяналт тавьж буй төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах зорилготой аж.

Аяны хүрээнд талууд хамтран замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хяналт, шалгалтыг тогтмол явуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн этгээдүүдэд холбогдох хууль, журмын талаар нэгдсэн  яриа, таниулга хийх, эрх зүйн орчныг сайжруулах, харилцан мэдээлэл солилцох явцыг хурдасгах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хурал зохион байгуулж, санал солилцох зэрэг ажлыг зохион байгуулан ажиллах юм байна.

Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялын 80-90 орчим хувь буюу дийлэнх нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн байдаг. Тиймээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, мөн согтууруулах, мансууруулах төрлийн бүтээгдэхүүн хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байж, өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд учруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.