Гал унтраах тактикийн сургууль болж байна

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рамада” зочид буудал, “Макс Молл” худалдааны төвд өнөөдөр /03.15/ гал унтраах тактикийн сургууль зохион байгуулагдаж байна.

Энэ нь Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах, аврах 10, 18-р ангийн 1-р тасаг, Гал унтраах аврах 26-р ангийн автомеханик шат, гэрэл холбооны алба, Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Улаан загалмайн нийгэмлэг, Замын цагдаагийн тасаг зэрэг төрийн байгууллагуудын болон Макс группын хамтарсан өргөн хэмжээний сургууль юм.

Үзүүлэх сургалтын үеэр тус байгууллагуудын ажилтан, албан хаагчдад гал түймрийн үед хэрхэн өөрийгөө болон бусдыг аврах, Аврах гарц хаалгаар хэрхэн гарах, анхны тусламж хэрхэн үзүүлэх, галын хор ашиглан гал унтраах зэрэг практикийн дадлага олгох сургалт явагдсан байна.

Эх сурвалж: ОБЕГ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.