УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг хуралдав
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг чуулганы завсарлагааны хугацаанд ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр /03.15/ хуралдав. Тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Ганбаатар, Н.Учрал, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар болон холбогдох бусад албан тушаалтнууд ажиллаж байгаа юм.

Ажлын хэсэг өнөөдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төсөлтэй холбогдуулж Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг 27 чиглэл, төрлөөр шалган шийдвэрлэж, хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж ажиллах холбогдох байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудыг байлцуулж, зөрчлийг шалган шийдвэрлэх харьяалал, зөрчилд оногдуулж байгаа шийтгэлийн төрөл, хэмжээ зэрэг асуудлаар санал солилцлоо.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.