Дорнод аймгийн хорио цээрийн дэглэмийг өнөөдөр цуцална
Өнөөдөр Дорнод аймагт малын гол халдарт шүлхий өвчин дэгдсэний улмаас  тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцална. Учир нь Дорнод аймагт хоёрдугаар сарын 22-ноос хойш өвчлөл нэмж бүртгэгдээгүй байна.

Одоогоор бусад хоёр аймаг буюу Сүхбаатар, Хэнтий аймгийн хорио цээрийн дэглэм хэзээ цуцлагдах нь тодорхойгүй байна. Мал эмнэлэг үржлийн газраас бидэнд ирүүлсэн мэдээллээр тодорхой шатлалтайгаар дээрх аймгуудын дэглэмийг цуцлах юм.  Малын гоц халдвар шүлхий өвчин дэгдмэн зүүн гурван аймагт  нийт 4.7 сая малыг вакцинжуулсан байна. Мал эмнэлэг, үржлийн газраас явуулсан судалгаанд 2014 оноос хойш малын гоц халдварт өвчний тоо эрчимтэй нэмэгдсэн бөгөөд 2000 оноос хойш гарсан дэгдэлтүүд бүгд БНХАУ-аас хамааралтай орж иржээ.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.