Агаар бохирдуулагч ААН-үүдийг торгожээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж буй ААН-үүдэд хийсэн шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа. Шалгалтад нийт 1962 объектыг хамруулсан байна. Улмаар 129 хороонд агаар бохирдуулах эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа явуулж буй харуулын байр, авто засвар, угаалгын газар, токарын цех, тос, масло, тосол зардаг ТҮЦ зэрэг үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт хийж зарим арга хэмжээг авчээ.

Тодруулбал 1524 мэдэгдэх хуудас, 27 албан шаардлага, 9 акт, 5645.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Мөн 78 обьектыг цахилгаан халаагуурт шилжүүлж, зургаан обьектийн зуухыг бүрэн шаталтат зуухаар солиулжээ. 30 обьектыг цахилгаан халаагуур тавиулахаар бэлтгэл хангуулж байгаа аж. Мөн нийслэлийн төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 51 халаалтын зуухны байгууламжид хяналт шалгалт хийж, 15 зуухны хаягдал утаанд хийн хэмжилт хийж, 6 аж ахуйн нэгжид халаалтын зууханд үнс баригч тоног төхөөрөмж суурилуулах, ашиглалтын талаар зөвлөгөө өгч зөрчил гаргасан 28 аж ахуйн нэгж, байгууллагад албан шаардлага, хэмжилтийн дүнд үндэслэн 15 дүгнэлт, Бишрэлт пропертиз ХХК, Библийн сургалтын төвийн халаалтын зуухны үйл ажиллагааг зогсоох 2 акт, 3840.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Г.Норхилмаа
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-03-15 11:35:56
    Хар утаа баагиулж, хотны гудмаар хөдөө хээр байгаа мэт аашилдаг автобус нэртэй төмөр амбаарнуудад хэзээ арга хэмжээ авах гэж байна аа?
    66.181.184.233
    Мэдэгдсэн Хариулах