Д.Загдсүрэн завсаргүй 20 жил олимпийн хороог удирдахаар улайрч байна гэв

Монголын Үндэсний олимпийн хорооны ээлжит хурал энэ сарын 24-нд болохоор товлогдоод байгаа. Харин уг хурлыг нэлээд цаг хугацаа алдаж байж хийх гэж байгааг шүүмжлэх хүн цөөнгүй байна. Рио 2016 олимпийн наадам дууссанаас хойш энэ олон сарын хугацаанд олимпийн үр дүнг хэлэлцэлгүй явсан нь Олимпийн хорооны удирдлагуудын хариуцлагагүй үйлдлээс болсон хэмээн үзэж, өнөөдөр “Олимпизмийг аврах хөдөлгөөн”-өөс хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр хөдөлгөөнийхөн тамирчдын асуудлыг Үндэсний олимпын хороо огтхон ч хайхрахгүй явсаар өдийг хүрсэн. Энэ нь Үндэсний олимпын хороог завсаргүй 20 шахам жил “хаанчилж” буй Д.Загдсүрэнтэй холбоотой гэж тэд буруутгасан юм. Мөн Д.Загдсүрэн  “Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч нь орон тооны байна” гэсэн Олимпийн Харти, Төрийн бус байгууллагын тухай хууль, бусад олон хууль дүрмийг зөрчиж өөртөө тааруулан сонгуулийн хууль баталсан гэлээ. Түүнчлэн ирэх 24-нд болох олимпийн хорооны долоодугаар их хуралд өөрийг нь шүүмжилдэг зарим гишүүдийн хуралд оролцох эрхийг нь хааж, боож байгаа талаарх мэдээллийг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Тодруулбал Д.Загдсүрэнг хүчтэй шүүмжилж, үг хэлдэг гавьяат тамирчин Н.Баярсайханы тэргүүлдэг Олимпийн медальтнуудын холбоог бүртгэлээс хассан байна. Иймээс “Олимпизмийг аврах хөдөлгөөн”-ийхөн цаашид Үндэсний олимпийн хороог маш олон жил завсаргүй удирдаж яваа Д.Загдсүрэн болоод түүний тойрон хүрээлэгчдийн энэхүү хууль бус, дураараа авирладаг байдлыг таслан зогсоох ёстой хэмээн үзэж байна. Ингэхийн тулд гуравдугаар сарын 24-нд болох Олимпийн хорооны чуулганыг хойшлуулахын төлөө хамтдаа тэмцэхийг ард түмнээсээ хүслээ.

Тус хөдөлгөөнийхөн өмнө нь мөн хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал зарлаж Үндэсний олимпийн хорооны дарга Д.Загдсүрэнтэй холбоотой зарим нэг мэдээллийг олон нийтэд дэлгэж байсан юм. Тодруулбал Олон улсын олимпийн хорооноос орж ирдэг санхүүжилт тодорхойгүй алга болдог тухай мэдээлж байсан. Энэ талаар “Манай улсын олимпийн хороонд олон улсын олимпийн хорооны эв нэгдлийн санд төвлөрдөг найман тэрбум ам.долларын орлогоос тодорхой хувь нь хоёр жилд нэг удаа орж ирдэг. Энэ мөнгөөр манай олимпийн хороо үйл ажиллагаа явуулдаг. Мөн тамирчид, дасгалжуулагчиддаа болон спортын хөгжилд очих ёстой. Гэтэл энэ мөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болдог. Бид манай улсад  оруулж ирдэг мөнгөө болих хэрэгтэй гэдгийг хэлэх нь зүйтэй.Бид эхлээд энэ дотроо өөрсдийгөө засах хэрэгтэй байна. Энэ хууль бус хүмүүст санхүүжилт хийхээ болих хэрэгтэй. Мөн өөрийн улс дотроо хамгийн гол оролцоотой банк болон төрийн байгууллагуудад бичиг явуулж эхэлж байгаа. Энэ олимпийн хороо хууль бус юм тийм учраас энэ байгууллагатай хамтран ажиллаж байгаад танайд хохирол учрах юм бол бид хариуцахгүй шүү гэсэн утгатай бичиг явуулж байгаа. Хууль ёсны үйл ажиллагаа явуулж эхлэх хүртэл хамтрахгүй байхыг сануулж байна. Жинхэнэ эзэнд нь энэ хороог очих хүртэл тэмцэнэ" хэмээж байсан юм.

Г.Норхилмаа
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-03-18 01:54:12
    Чадаж байвал тэр Загдсүрэн нь байж л байг л дээ.
  • zochin 2017-03-16 05:18:44
    ene 3 luivarchin tegeed avarlaa yu? haragdaach
  • Загдсүрэн үгүй олимпийн хороо 2017-03-16 03:34:40
    Энэ залуучууд зөв асуудал дэвшүүлэн тавьсан байна. Дэмжиж байна. Загдсүрэнгүй олимпийн хороо байх ёстой. Загдсүрэн олимпийн хороог хувьдаа ашиглаж байна.