“Дайчид” цувралыг 3:1-ээр тэргүүлж эхэллээ

МҮСБХ, МСБХ хамтран зохион байгуулж буй 21 аймгийн Үндэсний лигийн финалын дөрөв дэх тоглолт өчигдөр боллоо.  Энэ удаагийн цуврал тоглолтод Архангай алтан дорнодын дайчид 103-86-аар Сүхбаатар альянс тех багийг буулган авч 3-1-ээр тэргүүлж эхлэв.

Тоглолтын эхний хоёр үе тун тэнцүүхэн ширүүн өрсөлдөөн дунд өрнөсөн бол гуравдугаар үед Архангай алтан дорнодын дайчид багаас Солонгос легионер Ким Чол Мионг 2 дараалсан алсын зайн шидэлтийг байнд нь тусгаж оноог 10 онооны зөрүүтэй болж улмаар энэ онооны зөрүү тоглолтыг шийдсэн юм.

Архангай аймгийн шигшээ багаас  Маркус Хаммондс 23 оноо 15 самбараар багаа тэргүүлсэн бол Солонгос легионер Ким Чол Мионг, Роберт турнер 17 оноо, Г.Баттөр, Э.Цэвэлдорж, О.Энхбаатар нар тус бүр 10-аас дээш оноог авсан бөгөөд архангай аймгийн баг багаар энэ өдөр 15 холын зайн шидэлтийг амжилттай болгожээ. Харин гурав дараалсан хожигдол хүлээгээд байгаа Сүхбаатар Альянс тех харцага багаас Карл Блейрийн эзгүйд Марвел Харрис 27 оноо 12 самбар авч багаа тэргүүлсэн бол Э.Дөлгөөн 19 оноо 8 самбар 7 оновчтой дамжуулалт, холбон тоглогч Б.Золбаяр 10 оноо авсан бол бусад тоглогчид нь тун хангалтгүй байлаа.



Мөн энэ өдөр Сүхбаатар альянс тех багийн Солонгос легионер Ким Чон Ил 3 шугамын араас 7 удаа шидэж нэг ч удаа байндаа тусгаагүй бол багаараа 25 удаа холын зайн оролдлого хийж 5 удаа л амжилттай болгосон юм.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.