Монгол цэргүүд хоёр настай хүүгийн амийг аварчээ

Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын мандаттай энхийг сахиулах UNMISS ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мото буудлагын батальон үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Тус батальоны ахлагч Т.Буянзул, дэд ахлагч О.Цэнд-Аюуш нар аюултай бүсээс хоёр настай Ниа Гаак нэртэй хүүхэд олж илрүүлэн, амийг нь аварсан байна. Улмаар Харуулын шуурхай бүлэг Дотоодын дүрвэгсдийн хуарангаас гарч арга хэмжээ авч, хүүг шөнийн 00.00 цагийн үед НҮБ-ын цэргийн цагдаад мэдэгджээ. Улмаар хүүгээ хайж байсан эцэг, эхэд эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна..

Эх сурвалжийн мэдээлснээр, НҮБ-ын цагдаагийн алба болон ДДХ-ын аюулгүй байдлыг сайн дураараа хангадаг Community Watch Group-ээс бага насны хүүхдийг гарч болзошгүй эрсдэлээс цаг алдалгүй аварсан манай дайчдад талархал илэрхийлжээ. 


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.