Долоон настай хүүхдийг захилгаар хөнөөлгөсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Өнгөрсөн оны есдүгээр сард Дорнод аймгийн Хэрлэн суманд долоон настай хүүгийн амийг захиалгаар хөнөөлгөсөн аймшигт хэрэг гарч олныг цочирдуулсан. Хүү амиа алдах болсон шалтгаан нь гэвэл гэр бүлийн гадуурх харилцаанаас үүдэлтэй.

Тодруулбал, талийгаач хүүгийн аав 51 настай Ц  гэгч этгээд 1992 онд төрсөн С гэгчтэй амрагийн харилцаа тогтоож улмаар "хүүгээсээ болоод чамтай амьдарч чадахгүй" гэж хэлснээс үүдэж бүсгүй захиалгаар хүүгийн аминд хүрсэн гэдгийг хуулийнхан тогтоосон. С нь хүүгийн амийг хөнөөлгөхөөр Хэрлэн суманд оршин суугч Б-д мөнгө амлаж, захиалга өгсөн байсан билээ.

Тэгвэл талийгаачийн аавтай нь дэр нэгтгэх зорилгоор  хүүг хөнөөх захиалга өгсөн Сэлэнгэд Эрүүгийн хуулийн 91.2.3, 91.2.11, 91.2.15, хүүг хөнөөсөн Барсболдод Эрүүгийн хуулийн 145.2, 91.2.4, 91.2.11, 91.2.15-д үндэслэн прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байна. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ieee  2017-03-15 08:28:57
    Choiryyn bogd min yasan etseg veee ...yasan emegtei veee
  • иргэн 2017-03-15 05:44:27
    АМИЙГ АМИАР Ийм увайгүй үйлдэлд шууд шударга шийтгэл өгөх хэрэгтэй Энэ эмэгтэй 2 ноцтой нүгэл үйлдсэн бна Хүний амь хөнөөж гэр бүл үймүүлж садар самуун үйлдсэн...
    • иргэн 2017-03-15 05:46:48
      Нөхроийн үнэнч бус байдал завхайрлыг шийтгэх хэрэгтэй Хөөрхий эмэгтэй нөхрийн бусармаг үйлд сэтгэл нь шаналж дээр нь хүүгээ зүй бусын үхэлд алдаад энэ шарх яан...