“Лэйстер сити” клуб Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарлаа
Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй Аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолтууд  үргэлжлэн явагдаж байна.  Өнгөрсөн шөнө Английн  премьер лигийн Лейстер сити клуб өөрсдийн талбайдаа Испанийн Севийя клубыг хүлээн авч тоглолоо.  Английн баг  талбайдаа 2:0 харьцаатай ялалт байгуулсанаар дараагийн шатанд шалгарч чадлаа. Испанид болсон эхний тоглолтод 2:1 харьцаагаар ялагдал хүлээгээд байсан Лэйстерийнхэн нийлбэр дүнгээр 3:2-ийн харьцаатай шөвгийн наймд шалгарч чадлаа. Хариу тоглолтод Лейстерээс  Морган, Олбрайтон  нар 27, 54 дэх минутад айлын хаалгыг мялааснаар багтаа тус нэмэр хүргэлээ. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.