Гэмт хэрэгтнүүдийг гэрчүүд шууд таньсан тухай шүүхийн магадлалд бичжээ
1998 оны аравдугаар сарын 2-ний өдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг онц хэрцгий аргаар хөнөөсөн хэрэг гарсан. Уг хэрэгт Орхон аймгийн харьяат гурван иргэнийг буруутган шалгасны эцэст, 2016 оны арванхоёрдугаар сард гэм буруутайг нь тогтоож, 24-25 жилийн хорих ял оноосон билээ. Улмаар гэмт хэрэгтнүүдийн өмгөөлөгч болоод хохирогчийн талаас давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм. Ингээд давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан.

Тэгвэл та бүхэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн магадлалыг бүрэн эхээр нь хүргэж байна. Магадлалд С.Зоригийн амь насыг хөнөөсөн Б.Содномдаржаа, Т.Чимэгээ, Ц.Амгаланбаатар нарыг тухайн үед харсан гэрчүүд шууд таньсан тухай бичжээ. 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ магадлалыг танилцуулахын өмнө Давж заалдах шатны шүүхийн гомдолд дурьдагдсан үндэслэлээр хязгаарлалгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзсэнийг тайлбарлалаа.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь ЭБШХ-ийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байна гэж Давж заалдах шатны шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл, ялтан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Б.Чимгээ нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоосон хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзлээ. Хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахад оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг хязгаарлаагүй.

Шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл алга байна.

Ялтан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн болсон үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлэг, түүнчлэн Б.Содномдаржаагийн өөрийн гараар бичсэн тайлбар зэрэг нь нэр бүхий гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газарт байсан эд мөрийн баримтууд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, амь хохирогч нарт учирсан гэмтлүүдийн талаарх шинжээчийн дүгнэлтүүдтэй тохирч байна.

Эдгээрээс гадна ялтан нарыг тухайн үед гэмт хэргийн газарт байсныг нэр бүхий гэрч нар шууд таньсан, түүнчлэн гүйцэтгэх ажиллагааны материалаар давхар нотлогдож байна гэж Давж заалдах шатны шүүх үзлээ.

Зарим ялтны УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг тусгаарласан нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэнтэй нийцжээ гэж Давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих бүх зүйлийг бүрэн шалгасан, ЭБШХ-ийг зөрчөөгүй байна. Иймд ялтан болон тэдний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хэргийг мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгох утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6-т заасан хялбаршуулах зорилгоор үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь буруу, зохих ёсны өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ялтан Ц.Амгаланбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон зүйлчлэл, гэрч М.Мөнхжаргалыг хохирогч гэснийг тус тус өөрчлөх нь зүйтэй гэж үзээд, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтүүдийг оруулж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Ингээд магадлалын 1 дэх заалтаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтын Б.Содномдаржаа,Ц. Амгаланбаатар нарыг “...өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор” гэснийг “Өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор” гэж, тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатар” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатар” гэж, 9 дэх заалтын “хохирогч С.Оюун, Д.Хишгээ, М.Мөнхжаргал” гэснийг “Хохирогч С.Оюун, Д.Хишгээ” гэж өөрчилж шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээлээ.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Gaabi 2017-03-16 04:16:05
    Энэ шүүх хуралд хэзээ ч итгэхгүээ
  • ЗАХИАЛГАТ ХЭРЭГ 2017-03-16 02:10:20
    НААД НӨХДҮҮДЭЭР ЧИНЬ ХӨШИГ ТАТААД ЖИНКЭН МЭРГЭЖЛИЙН ХҮН НЬ ОРОС РУУ ГАРЦЫМ БИШ БИЗ ДЭЭ.ТӨРИЙН САЙД ,ЕРӨНХИЙ САЙД ШАХАМ ХҮНИЙГ АЛУУЛАХ ГЭЖ ИЙМ НУСНУУД ХӨЛСЛӨХ ҮҮ...
  • Паподаы 2017-03-15 15:23:07
    20 гаруй жилийн омнох хуухдуудийг шууд таниж байгаа юм уу
    • Tuuh 2017-03-15 17:56:43
      20 jiliin omno hot orj uzegui huuhdud mongo oloh zorilgoor hulgai hiisen gai bolj said ehnerteigee orood irsen ehnerig huleed nohoriig ni alsan tegeed aisanda ...
  • больоо 2017-03-15 14:21:27
    16 настай хуухэдииг 20 жилиин дараа шууд таньдаг яамар мундаг гэрч вэ. Тэр гэрчииг хуйвалдсан хэргээр суулгах хэрэг гарч дээ..
  • эрка 2017-03-15 13:40:30
    сайн л учирыг л олоорой манай шүүх мундаг жирийн хүмүүсийг арай хэлсдүүлэхгүй байхаа удахгүй учир нь олдоно
  • zochin 2017-03-15 13:35:57
    Udahgui hergee huleej ehelnee. Hereg huuchirdaggui ium.
  • Дэлгэр 2017-03-15 13:15:42
    Ц. Батэрдэнэ шүүгч олон хүнийг ингэж гүтгэж сурсан даалгавар биелүүлэгч. Хөдөөний Батсайхан ч ялгаагүй. Соёнботой ярих ч юм бахйгүй Үрс чинь үйлийг нь эдэлнээ
  • зочин 2017-03-15 11:45:08
    Том сэтгэж бичсэн Драмт жүжиг тань хэзээ дуусах вэ? хоосон хэнээрхсэн Ардчилагчдаа,иргэдээ золиосолсон түүх нацистуудын үед ч бгаагүй гэдг-г бодмоорсондоо...
  • Galyn tuxai yu S. Zorg-n tuxai yu ? 2017-03-15 09:45:23
    Магадлалд С.Зоригийн амь насыг хөнөөсөн Б.Содномдаржаа, Т.Чимэгээ, Ц.Амгаланбаатар нарыг тухайн үед харсан гэрчүүд шууд таньсан Б.Содномдаржаагийн өөрийн гараар...
  • Uuganaa 2017-03-15 08:59:56
    Ee chaavaas daa 18 jiliin omno huisen hereg shdee naad humuus chin16-18 nastai batsaan bsn humuus hiij chadah uu
  • naruto 2017-03-15 06:19:51
    гэрчүүд НООТОЙ, монголын хууль ч дээ............хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулахыг ард түмэн шаардаж байна. захиалагчийг нэрлээч. юунаас нь айсан юм. худлаа...
  • сонин юм 2017-03-15 06:13:40
    20 жилийн дотор гадаад гараад явах мөрөө баллах нэр зүсээ өөрчлөх ажлыг яагаад хийгээгүй юм бол
  • найз 2017-03-15 05:27:02
    хэн захиалсаныг яагаад энэ хүмүүсээс асууж болохгүй байнаа хэлэхгүй байгаа юмуу
  • гэмгүй хүмүүсийг оролдож болохгүй 2017-03-15 04:22:49
    Ял тулгаж байна. Нялх хүүхэдтэй хүүхэн хүн алах гэж хот явсан гэхэд нэг л итгэхгүй байна
  • !!!!!! 2017-03-15 04:21:45
    За даа, мэдэхгүй, хүнийг хилс шийтгэж л балрах вий дээ!!!! Улс төр оролцсон бол наад хэрэг чинь худал, хэзээ нэгэн цагт шүүгч нар л өөрсдөө хэрэгт орно шүү!!!!...
  • mgl 2017-03-15 04:20:28
    Yamar sh.aadag garuud we hunii amidralaar togolchlooshd sdaanuud
  • аймшигтай нийгэм 2017-03-15 04:19:41
    Ямар аймаар төр ямар аймшигтай шүүх вэ? Гэмгүй ардуудыг шууд л хэрэг хүлээлгээд хорьж чадлаа шүү дээ. Сэтгэл түгшүүртэй болчлоо.
  • mgl 2017-03-15 02:59:00
    ali 20 jil haraagui, tanihgui hunee shuud tanih uuuu?
    202.70.41.62
    Мэдэгдсэн Хариулах
    • arai 2017-03-15 07:29:27
      Нэгэн цагт үнэн гүйцэх байлгүйдэ.шударга шүүх гэж хаа бна.аймаар
      202.9.42.44
      Мэдэгдсэн Хариулах