С.Зоригийн амь насыг хөнөөсөн Ц.Амгаланбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ
Ардчилсан хувьсгалын  удирдагчдын нэг, Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Өглөөний 09.30 цагт эхэлж, бүтэн 12 цагийн турш үргэлжилсэн шүүх хурал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр өндөрлөсөн юм.

Анхан шатны шүүхээс С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт Орхон аймгийн харьяат Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оногдуулсан билээ. Тэгвэл уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчинтэй үлдээлээ.

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн хавтаст хэрэгт таван хуудас Төрийн нууцад хамаарах баримт бичиг авагджээ
Энэ удаагийн шүүх хурлыг шүүгдэгч болон хохирогчийн талаас нээлттэй явуулах хүсэлт гаргасан. Гэвч С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдох 35 дугаар хавтаст хэргийн 215-220 дугаар хуудаст Төрийн маш нууцын зэрэгт хамаарах баримт авагдсан аж. Тиймээс Төрийн нууцын тухай хуулийн 19.2 дахь хэсгийг үндэслэн шүүх хурлыг нээлттэй явуулах өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, хаалттай явуулсан юм.
 
Шүүх хуралд хохирогч талаас С.Баяр анх удаа оролцлоо
 
Харин шүүх хурал хаалттай явуулахыг эсэргүүцсэн хохирогчийн талыг төлөөлж ирсэн С.Зориг агсны төрсөн ах С.Баяр шүүх хурлыг өдрийн 13:00 цагийн үед орхин явсан юм. Анхан шатны шүүх хуралд хохирогчийн талаас нэг ч хүн оролцоогүй ч шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа УИХ-ын гишүүн асан С.Оюун мэдэгдэж, давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргаад байсан. Улмаар түүний хүсэлтийг хүлээн авч өчигдөр шүүх хурал боллоо. Гэвч С.Оюун гадаад улсад ажлаар явж байгаа тул түүний ах С.Баяр өөрийн биеэр хүрэлцэн ирлээ. Гэвч тэдний хүссэнээр шүүх хурал нээлттэй явагдаагүй тул шүүх хурлыг орхин гарсан юм. 
 
Ц.Амгланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар онлайнаар холбогдож, шүүх хуралд оролцлоо
 
Анхан шатны шүүхээс төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутай хэмээн ялын дээд хэмжээ аваад байсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хорих ангиас онлайнаар холбогдож, давж заалдах шатны шүүх хуралд оролцлоо. Тэд  Төв аймгийн Мааньт дахь 415-р чанга дэглэмтэй хорих ангиас онлайнаар оролцсон. Шүүх  бүрэлдэхүүн бүтэн  12 цаг хэлэлцэж, оройн 22:00 цагийн үед шийдвэрээ уншиж танилцуулахад цахимаар холбогдож, оролцсон ялтан Т.Чимгээ нүдэндээ нулимстай шүүхийн шийдвэрийг сонсож зогслоо. 

Гэмт хэрэгтнүүдийн ар гэрийнхэн давж заалдах шатны шүүх хурал хаалттай явагдсаныг  эсэргүүцэв
 
Өчигдөр болсон давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж байхад шүүхийн гадна талд гэмт хэрэгтнүүдийн ар гэрийнхэн ирж,  байр сууриа илрэхийлж байлаа. Энэ үеэр  Б.Содномдаржаагийн төрсөн эгч Б.Шоовдор “Давж заалдах шатны шүүх хурал мөн л хаалттай болж байгаа нь хардлага төрүүллээ. Олон нийт энэ хэргийн талаар мэдээлэл муутай байна. Энэ бол хилс хэрэг” гэсэн юм. Харин Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Би та нарт хэлсээр ч байгаа, дахиад ч хэлнэ. Хуйвалдаан болж байна. Хаалттай явагдаж байна гэдэг чинь ямар нэгэн хор орж байгаа гэсэн үг шүү дээ” гэв.

Ийнхүү бүтэн 18 жилийн турш шалгасан хэрэг  өнгөрөгч онд шийдвэрлэгдэж, гэмт хэрэгтнүүдэд ял оноосноор хаагдсан. Гэсэн хэдий ч олны дунд жинхэнэ гэмт хэрэгтнүүдийг илрүүлсэн үү гэх хардлага байсаар байна. Ямартай ч хоёр шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэмээн үзэж, ялын дээд хэмжээ оноолоо. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баяраа 2017-03-22 10:50:22
    Шал худлаа. Хүнд үнэмшилтэй болгох гэж маш их хичээсэн нь харагдаж байна. Баримт дээр эбэ өөрөө гарын үсэг зурсан байгаагаар цаана нь эбэ өөрөө байгаа юм байна...
  • Итогэл 2017-03-16 01:10:40
    Манай Элбэгээ ерөнхийлөгч байхдаа энэ хэргийг илрүүлсэн мэд үү. Харин тайлан тавихдаа яриагүй даруухан хүн байна өө
  • Дэлгэр 2017-03-15 13:07:26
    Шийтгэгдсэн шүүгч, сануулга авсан прокурор манай улсад байдаггүй юм. Энэ бол захиалга биелүүлэгчид л хүн хэлмэгдүүлдэг гэсэн үг. Шилдэг гүтгэгч шүүгчээ томилсон...
  • зочин 2017-03-15 10:08:15
    Завхарал дэндү үргэлжлэх юм,Улсынха өмч хөрөнг-г завхрулдаг бсан ардчилагчид сүүлдэ даварч ард иргэд-г золиосолж хэрэг хүлээлгэдэг болло улсад эзэн,хууль 2 бн у...
  • зочин 2017-03-15 08:00:41
    Ямар нэг үндэслэл байгаа болоод л ялыг хэвээр үлдээж байгаа ш тээ
  • o 2017-03-15 07:50:22
    Eo yasan xestuu xurwuu be araich de. Jinhene xemegduulelt...
  • Зочин 2017-03-15 05:17:51
    Энэ хүмүүсийг шүүх хэлмэгдүүллээ. Эби суудлаасаа буусны дараа эднийг буруугүй гээд суллах байх. Харин шүүгч нар хүнийг хэлмэгдүүлсний төлөө шийтгэл амсах уу