Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилгаар "Шинэ төрийн сэргэн мандахуй" нээлттэй хэлэлцүүлэг  Төрийн ордны "А" танхим зохион байгуулагдана. Хэлэлцүүлэгт урилгаар Монгол Улсын нөлөө бүхий эдийн засагч, хуульч, дипломатчид болон МАХН-ын Бага чуулганы гишүүд төлөөлөгчид оролцоно.

09:00 цагт: Барилга хөгжлийн төвд "Сууц өмчлөгчдийн холбооны эрхзүйн байдал,нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундах өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэгтэй. БХБЯ, ШӨХТГ,УБ хотын болон орон нутгийн ус хангамжийн инженерүүдийн төлөөлөл оролцоно
 
09:30 цагт: Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газраас Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулна. Зөвлөгөөнд төрийн 37 архив, АЕГ-ын бүтцийн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд, улсын байцаагч нар оролцоно.

10:00-16:00 цагт: Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон Улсын өдрийг тохиолдуулан “ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ДЭЭДЛЭЕ” өдөрлөг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т болно.
 
10:00 цагт: HМХГ-ын хурлын танхимд агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
 
11:00 цагт: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт "Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2017" өдөрлөгийн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: "Монголньюс" хэвлэлийн танхимд "Олимпийн хорооны хууль бус сонгуулийн тухай" хэвлэлийн хурлыг "Олимпизмыг аврах хөдөлгөөн" ТББ-аас зохион байгуулна.
 
11:30 цагт: УИХ-аар шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийг хүлээж авах ажиллагаа Корперэйт Конвеншн Центрт болно. Хууль хүлээн авах ёслолын ажиллагаанд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын Аюулгүй Байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр болон УИХ, Засгийн газрын гишүүд, зочид, төлөөлөгчид оролцоно.
 
11:30 цагт: Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтаж, нийслэлийн хэмжээнд батлан хамгаалах бодлого, салбарын хуулиудыг сурталчлах зорилготой "Батлан хамгаалах багц хуулиудыг сурталчлах өдөрлөг" Соёлын төв өргөөнд болно. Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд, НИТХ-ын дарга, хотын удирдлагууд оролцоно.
 
14:00 цагт: "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ болон “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК нь хамтран Голланд улсаас мэргэшсэн зөвлөх урьж "Хөдөлмөр аюулгүй ажиллагааны нэгдсэн бодлого" сэдвээр зөвлөмж, семинарыг ремиум паласын 3-р давхрын хурлын зааланд  зохион байгуулна. Семинарт хамтран ажилладаг төрийн болон хувийн хэвшмэлийн төлөөллүүдийг оролцуулж санал солилцон зөвлөмж хүргэж Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нэгдсэн нэг бодлогтой болох зорилготой юм.

14:00 цагт: "Улаанбаатар хотын агаарын бохирдол ба хорт утааг арилгах гарц, шийдэл" онол практикийн бага хурал болно. Хуралд ”НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ГАЗАР”-ын ДАРГА Б.ДЭЛГЭРЭХ, ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэн Док. О.Энхтуяа, “Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл” ТББ-н Удирдах Зөвлөлийн гишүүн Проф.Басандорж болон бусад эрдэмтэн судлаачид оролцоно.
 
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Угийн бичиг хөтлөх олон нийтийн санаачлага өрнүүлэх талаар мэдээлнэ.

11:30 цагт: GOOD NEIGHBORS олон улсын байгууллагаас “Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааны үр дүнгийн талаар мэдээлнэ.

12:00 цагт: Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.