Хоёрдугаар сард 24 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны аравдугаар сарын 25-ны өдрийн тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан билээ. Энэ дагуу ипотекийн зээлийг ипотекийн зээлээр баталгаажсан бонд(ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж байгаа юм.

Шинэ журам батлагдсанаас хойш 2017 оны хоёрдугаар сарын байдлаар Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилтэд нийт 142.3 тэрбум төгрөгийг зарцуулж, 2042 иргэний ипотекийн 8 болон 5 хувийн зээлийг бүрэн шийдвэрлэжээ. Үүнд:
 

  • 2016.10-р сард – 35.7 тэрбум төгрөг – 481 зээлдэгч /8%/
  • 2016.10-р сард – 10.92 тэрбум төгрөг – 169 зээлдэгч /5%/
  • 2016.11-р сард – 24.6 тэрбум төгрөг – 373 зээлдэгч /8%/
  • 2016.12-р сард - 23.8 тэрбум төгрөг – 268 зээлдэгч /8%/
  • 2017.01-р сард – 23.6 тэрбум төгрөг – 365 зээлдэгч /8%/
  • 2017.02-р сард 24.3 тэрбум төгрөг – 396 зээлдэгч /8%/ Монголбанкны санхүүжилтээр ипотекийн 5 болон 8 хувийн зээлд хамрагдаад байна.
 

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай тохиролцсон “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хүрээнд төв банк нь төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй боловч ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг 2018 онд багтаан Засгийн газарт шилжүүлэх юм.

Монголбанк 2017 оныг дуустал ипотекийн зээлийг сар бүрийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хүрээнд үргэлжлүүлэх бөгөөд санхүүжилтийн бусад хэсгийг Засгийн газраас улсын төсөвт тусгах замаар шийдвэрлэх аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-03-30 14:39:46
    8% зээл олдохгүй байна хаана хэнд олгоод байгаа юм болдоо банкны орон сууцны зээл авы гэхээр жилийн 19.6 гээд байхы одоо яандаа
  • Зочин 2017-03-15 02:37:56
    Ипотекийн зээл их хэцүү өндөр болзолтой түүний нь жирийн иргэд яаж хүртэж чадах вэ дээ өөр зориулалтаар өөрөөр улсууд авдаг байхаа
  • bankuud 8huviin eh uusveriig huivaldaj a 2017-03-14 12:40:56
    shal hudlaa jiriin irgen avah yamarch bolomjgui banktai hamaaraltai irged zeelee avch bgaashdee 8huviin eh uusvereer bankuud dund n ashig hiij bgaashde
  • zss 2017-03-14 12:35:39
    Yoroosoo bankuud chin mungu bhgui ergen tulultiin munguuruu uursdiin sanhuujuulsen barilgadaal zeel ogch bga geed undur untei bairaa shahaad bga biz de.