Төмөр замын царигийн асуудлаар хэлэлцүүлэг хийнэ
Зам, тээврийн хөгжлийн яамнаас Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын царигийн өргөний хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг энэ сарын 17-нд зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэгт “Монголын төмөр зам” ТӨХК, “УБТЗ” ХНН, “Болд төмөр ерөө гол” ХХК, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ, “Төмөр замын инженерүүдийн холбоо” ТББ, “Монголын алт” ХХК болон төмөр замын тээврийн ажил, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, холбогдох ТББ-уудын төлөөлөл болон иргэд оролцох аж.

Арга хэмжээний үеэр Нарийн сухайт-Шивээхүрэн  чиглэлийн төмөр замын барилгын ажлын төслийг танилцуулга болон тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэнэ. Мөн оролцогч иргэд, аж ахуй нэгжүүд төслийн хүрээнд хэлэлцүүлэг хийж, саналаа нэгтгэн танилцуулна гэж салбарын яамнаас мэдэгдлээ. 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • UZEL BODOLOO CHULUUTEI ILERHIILIE 2017-03-15 03:51:52
    ӨРГӨН ЦАРИГ ТАВИХ ЁСТОЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ БХАД
  • тэмээн жин 2017-03-14 14:35:30
    цариг гэж улс төржүүлж байхаар Жавхлантай яриад үхэр тэргээрээ зөөвөл яасан юм. Хятад танк нь төмөр замгүй явж чадахгүй бас өргөн цариг үйлдвэрлэж чадахгүй биш
  • Жонхуу 2017-03-14 14:21:18
    Бас дахиад уу. Ей ээ, больж үзээч!
  • Zochin 2017-03-14 11:29:00
    Huurhii duu hichneen jil heleltsej hereldej margaldaj bna da bid nar