Ховд аймагт зэгсний түймэр гарчээ
Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн нутаг "Хонгорж" хэмээх газарт  энэ сарын 8-нд буюу өнгөрсөн лхагва гарагт Зэгсний түймэр гарчээ.

Түймэр унтраах ажилд орон нутаг хариуцсан байгаль хамгаалагч нар, нутгийн 30 гаруй иргэдийг дайчлан 40 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж зэгсний түймрийг газар авахуулалгүйгээр тогтоож, цурманд оруулан бүрэн унтраажээ.

Түймрийн улмаас зэгс, хулс бүхий 30 гаруй га бэлчээр бүрэн шатжээ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.