Монголын сонгуулийг ажиглахад сонирхолтой байдаг гэв
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны захирал ноён Михаэль Линк Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй өнөөдөр уулзлаа.

Тэрбээр "Танай сонгууль их өрсөлдөөнтэй болдог учир манай ажиглагчид Монголд очиж сонгууль ажиглах их сонирхолтой байдаг. Түүнээс гадна сонгууль зохион байгуулж буй Монгол Улсын туршлага болон сонгууль ажигласан талаарх манай ажиглагчдын  тайлан зөвлөмжүүд, тэдгээрийг Монголын сонгуулийн байгууллага хэрэгжүүлж буй байдлаас Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн бусад орон их зүйл авч байгаа" гэв.

Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын  урьдчилсан судалгааны баг Монголд ирж сонгуулийн урьдчилсан төлөв байдлыг судалж ажиглаад энэ талаарх тайлангаа удахгүй хэвлүүлж нийтийн хүртээл болгох гэж буй талаар танилцууллаа. Ноён Михаэль Линк  цаашид  шинжээчдийг Монголд ирүүлж сонгогчдод зориулсан хэвлэмэл материалыг хэвлэхэд дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв.

Уулзалтад оролцсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны сонгуулийн асуудал эрхэлсэн газрын дарга А.Шлык, Монголын парламентын 2016 оны сонгуулийг ажиглаад “эерэг” гэсэн үнэлгээ өгсөн бөгөөд сонгуулийн байгууллагын ажилтнуудын мэдлэг өндөр, хуулиа баримталж ажиллаж байсныг тэмдэглэв. Сонгогчид ч сонгуульдаа итгэлтэй оролцсон тухай,  сонгуулиудад автоматжуулсан системийг сонгож, ашиглаж буй талаар тодорхой мэдлэгтэй болсоноо  тэрээр онцоллоо.

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын тайлан зөвлөмж сонгууль зохион байгуулах, үйл ажиллагааг улам  боловсронгуй болгоход их хувь нэмэр болж байгааг тэмдэглээд эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Төлөөлөгчид тус байгууллагын бүсийн гишүүн орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн явц, байдалтай танилцах ажлын  хүрээнд ийнхүү Монгол Улсад хүрэлцэн ирсэн байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-03-14 12:56:39
    Хэдэн оффшорчингуудаа нахиад бай .Хүртдэг гуйрамчингаа аваад бай.
  • ha ha ha 2017-03-14 10:56:35
    Mongoliin songuuliig budiluulahad amarhan baidag gej oilguulsan baina daa Manai avarguud bolohoor Bid Aziin Ardchilaliin bayan burd ene ter gej hoshigrood l h...