Хоёр хүн ДОХ-ын халдвар авчээ
Статистикийн үндэсний төв өнөөдрийн мэдээллийнхээ үеэр Халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны хоёдугаар дугаар сард 2877 болж, өмнөх оны мөн үеэс 3514 буюу 55 хувиар буурсаныг дуулгалаа. Мөн Улаанбурханаар өвчлөгчид 99.9 хувиар буурсан бол сүрьеэгээр өвчлөгчид 6.0 хувиар буурчээ. Харин салхин цэцгээр өвчлөгчид 25.3 хувиар мөөгөнцрөөр өвчлөгчид 11.2 хувиар өссөн байна.

Улаанбаатарт энэ оны хоёрдугаар сард ХДХВ буюу ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт ДОХ-ын тохиолдол 229 болсон байна.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine