Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг гаар тогтуун, өдөртөө дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнөөдөр болон маргааш цаг агаар ямар байхыг хүргэе. 

Баруун аймгуудын нутгаар: Үүлшинэ. Алтайн уулсаар цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 7-12 градус, Увс нуурын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө  2-7 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан байна.

Отрын нутаг хэрлэнбаян-улаан орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хот: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

-2017 оны гуравдугаар сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв-

Гуравдугаар сарын 15-нд Хангайн уулсаар, 16-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 17-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи 16-17- нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.