Гол, мөрөн, нуурын мөс хайлах үзэгдэл идэвхижиж байна
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь цасан бүрхүүлтэй бөгөөд Орхон гол, Увс нуурын сав, Хангайн нурууны Идэр, Богд, Завхан, Чулуут, Хэнтэйн нурууны Хэрлэн, Улз, Их Хянганы нурууны Халх голын сав дагуу газраар цасны зузаан 15-25 см, цасны нягт 0.10-0.15 гр/см3 байна.

Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар их хэмжээний цас орсны улмаас 2016-2017 оны өвөл нийтдээ 17 аймгийн 156 сум, нийслэлийн 2 дүүрэгт (Багануур, Налайх) өвөлжилт хүндэрсэн. Харин өнөөдрийн байдлаар хаваржилтын нөхцөл байдал 17 аймгийн 124 суманд хүндэрсэн мэдээтэй байна.

Ихэнх нутгаар дулаарч гол, мөрөн, нуурын мөс хайлж, мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах зэрэг үзэгдэл идэвхижиж байгаагийн зэрэгцээ голуудын сав газарт мөсний зузаан эрчимтэй буурах, голуудын эрэг, татам орчимд айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын болон орон нутгийн чанартай автозам, гүүр усанд автаж болзошгүй байна.

Иймд иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хаврын шар усны үер болон мөс цөмрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.