АТГ-ынхан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ажиллаж байна
Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар А.Дөлгөөнөөр ахлуулсан ажлын хэсэг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ажиллаж байна. Ажлын хэсгийн гишүүн Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах комиссар Л.Нарантуяа тус газрын дарга Ц.Ням-Осор болон хэлтэс, албадын удирдлагуудад  "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг удирдамжид заасан чиглэлтэй уялдуулан танилцуулжээ.

Ажлын хэсэг тус газрын удирдлагуудын тушаал, шийдвэрүүдтэй танилцаж эхэлсэн бөгөөд албан хаагчдыг "мерит" зарчмаар томилдог эсэхийг нягтлан холбогдох албан тушаалтануудтай уулзаж, ярилцаж  өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан байдал, цахим бүртгэлийн програм хангамж, тендерийн цахим системийн хэвийн ажиллагаа зэрэг ажлуудтай танилцаж эхэлсэн байна. 

Удирдамжийн хүрээнд энэ сарын 16-ны өдөр Орон нутгийн өмчийн газрын албан хаагчдад сургалт, мэдээлэл хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: АТГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-03-14 08:04:29
    zuw gazaraa ochij companydiig naash tsaash hudulgudug nuhuduud
  • иргэн 2017-03-14 07:37:19
    АТГ ажиллаа гээд яадаг юм. Төрийн албан хаагчид гэж сул цалин авсан шимигчид