“Өрнөлт” үзэсгэлэн дэлгэгдэнэ
Уран бүтээлч Ж.Анунаран энэ сарын 16-ны өдөр МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд бие даасан дөрөв дэх үзэсгэлэнгээ "Өрнөлт" нэртэйгээр гаргаж гэж байна.

“Өрнөлт” үзэсгэлэн өмнөх жилүүдэд дэлгэгдэн тавигдсан “Чөлөөлөлт” болон “Өөрчлөлт” үзэсгэлэнгийн үргэлжлэл буюу нэг консепт, утга агуулгад зангилагдаж буй цувралын нэгэн хэсэг нь гэдгээрээ онцлогтой аж.

"Өрнөлт" үзэсгэлэнгийн тайлбарт: “Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн бие, түүн дээр тооцоологдохгүй төрөхөөс өгөгдсөн /төрмөл/ дардсаас гадна хүний амьдралын процесст үүсэх зураас, үрчлээ, сорви, мэнгэ гэх мэт амьдралын түүх, дурсамжыг өгүүлсэн бие дээрх /үүсмэл/ дардасуудын баримт, бас тэрхүү баримтын NEGATIVE эсрэгцлээр бид өөрсдийн биеийн хэсгийн адил биш байдал цаашилбал адил биш хувь тавиланг мэдэрнэ... Эсрэгцлээр тодорч,одлог эсвэл дардаслаг байдлаар гэрэлтэх цэгүүд, бодгалд ил илрээгүй атлаа сэтгэлд үүссэн түүхт цэгүүдийн утаслаг-зураасан-холбоосоор бидний амьдралыг гэрчлэх зурааслаг орон зайн дүрс биежинэ.

Цаг хугацаа, амьдралын процесс, хэвлийн орон зайд бүрэлдсэн дардсууд бодгалийн "SYMMETRICAL" байдлаас алсарч "ANTISYMMETRICAL" байдлыг үүсгэх авч энэ хооронд бодгалийн өөр нэгэн гоо сайханг бүтээж, үзэхүйн төгс байдлаас ангижирсан оршихуйн өөрийгөө бүтээхүйн процесс болно...

Огторгуй дахь оддоос үүсэх өөр хэмжээс мэт геометрийн дүрс, бидний гарын алга дээрх амьдралын зураас адил амьдралын түүх, туулж буй процессыг илэрхийлнэ...

Амьдрал туулж буй хүн амьдралын зураасаа холбон ойлгох... дотоод чөлөөлөлт-өөрчлөлт-өрнөлт...утсан...хөгжимлөг...конструктив...огторуйлаг...чимээгүй дуулалт...орон зай... өөрийгөө бүтээхүй...” гэж тодорхойлжээ.

"Өрнөлт" үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 16-23-ны өдрүүдэд дэлгэгдэн тавигдах гэнэ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.