ААН-үүдийг орчны 50 метр хүртэлх газраа цэвэрлэхийг уриалав

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолд  иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг  өөрийн эзэмшил ашиглалтад байгаа газар болон  орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ хийх тухай заасан байдаг. Энэ хүрээнд тухайн иргэн, аж ахуйн нэгж өөрийн эзэмшилд байгаа гэрлийн шон, хайс хашлагад наасан заруудыг хуулж авах, орчноо цэвэр цэмцгэр байлгах, цэвэрлэх тохижуулах, ногоон байгууламжийн цэцэг зүлэг тарих ажлуудыг хариуцах үүрэгтэй. Тиймээс уг тогтоолын дагуу нийслэлийн  Хот тохижилтын газраас гаднах орчны цэвэрлэгээ хийгээгүй, хангалтгүй зохион байгуулсан аж ахуйн нэгжүүдэд идэвхитэй оролцохыг уриалсан мэдэгдэл хүргүүллээ гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.