Нөхөн сэргээлтийн ажлыг эрчимүүлж, боловсронгуй болгох шаардлага байна гэв
Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого”, “Уурхайн хаалтын журам” сэдэвт семинар өнөөдөр үргэлжилж байна.  

Уул уурхайн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа ч олборлолт, ашиглалтын технологийн онцлог, дэд бүтцийн байгууламжийг харилцан уялдаатай  төлөвлөөгүйгээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажил хоцрогдож, орон нутгийн байгаль орчин, нутгийн иргэдийн амьдрах орчинд сөрөг нөлөөг учруулах болсон.
 
Улсын хэмжээнд эвдэрсэн газрын тооллогыг 2012 онд нийт 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамруулан хийжээ. Уг тооллогоор 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 699 нэгж талбар бүхий 42556 га эвдэрсэн талбай орхигдон үлдсэнийг тогтоосон байна. Эдгээр эвдрэлд орсон талбайн 60 орчим хувь нь аж ахуйн нэгж  байгууллага, 40 хувь нь гар аргаар  алт олборлогчдын үйл ажиллагаанд өртсөн байна. Үүнээс хойш нэгдсэн байдлаар эвдэгдсэн газрын тооллого хийгдэж байгаагүй, мэдээллийн сан бүрэн ашиглагдахгүй, уурхайн хаалтын журам батлагдаагүй байгаагаас  хаалт, нөхөн сэргээлтийн ажлыг Ашигт малтмалын хуульд заасны дагуу гүйцэтгэх боломжгүй байгаа юм. Иймд цаашид нөхөн сэргээлгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, байгаль орчны чиглэлийн стандартыг олон улсын төвшинд хүртэл сайжруулж боловсронгуй болгох, уурхайн хаалтын журмыг тухайн орон нутгийн онцлог байдалд тохируулан хэрэгжүүлэх боломжийг хангах чиглэлээр илүү анхаарах шаардлага байгааг албаныхан онцолж байв.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!?? 2017-03-14 04:55:57
    "Бороо гоулд" ХХК үлгэр жишээ нөхөн сэргээлт хийснийг нүдээр үзсэн! Гэтэл Цэнхэрийн гол, Орхон голыг сүйтгэсэн компаниудыг яаж ч чадахгүй байгаа шүү!!!
    122.201.24.180
    Мэдэгдсэн Хариулах