Давж заалдах шатны шүүх хурал эхэллээ
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал нийслэл дэх Эрүүгийн хэргийн  давж заалдах шүүхэд дөнгөж сая эхэллээ. Шүүх хуралд Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, Д.Дашдорж, С.Оюунчимэг, Л.Энхсайхан, А.Содхүү болон прокурор Ж.Сандагсүрэн, Б.Батжаргал нар оролцож байгаа.

 Мөн энэ удаагийн хуралд С.Зориг агсны төрсөн дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюун хохирогч талаас оролцоно гэх мэдээлэл байгаа ч  шүүх хурлын өмнө тэрбээр ирээгүй юм. 

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард  ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид таван  өдөр үргэлжилж, шийдвэрээ гаргасан билээ. Шүүхээс  тус хэрэгт сэжиглэгдэж байсан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 24-25 жилийн ял оноосон. 

Харин шүүх хурлын дараа С.Зориг агсны төрсөн дүү С.Оюун болоод хэрэгтнүүдийн ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдэж байсан юм. Улмаар С.Оюуны хүсэлтийг хүлээн авч  давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр эхлээд байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЭБИ тарвага торны цаана суух учиртай.  2017-03-14 04:25:11
    ЭБИ тарвага торны цаана суух учиртай.
  • ЭБ 2017-03-14 03:38:35
    ЭБ жужгээ боль доо . Алуурчид нь бэлэн гэж ард тумэн чинь хэлээд байгаа биз дэээ...