“The colors” хамтлагийнхан хар тамхи хэрэглэсэн нь тогтоогджээ
Өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр “The Colors” амьд хөгжмийн хамтлагийн гишүүн, Баянзүрх дүүрэгт байрлах “Рояль Кэстл” хотхоны нэгэн байрны 12 давхраас унаж, амь насаа алдсан хэрэг гарсан.
 
Тухайн өдөр хэргийн газар талийгаачаас гадна 11 хүн байсан гэх ба хэрэг гарсан газраас хар тамхи татахад ашигладаг зарим төрлийн хэрэглүүр гарч ирснээр тэднийг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэгвэл тэднийг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоосон шүүхийн шинжилгээний хариу гарсан байна.

Шинжилгээгээр хэргийн газар байсан 10 эрэгтэй, нэг эмэгтэй хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогджээ. Тэдний дотор амьд хөгжмийн “The colors” хамтлагийн залуус байсан юм.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!! 2017-03-14 06:13:13
    busdad ni surgamj bolgood naad hedee changahan shiitgeechee !!!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах